СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-21

Төрийн албанд бусдын боломжийг “хулгайлдаг” шимэгчдийг шүүрдэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдыг цомхотгох, алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх бодлогыг хэрэгжүүлнэ" гэдгээ өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ

Ерөнхий сайдын захирамжаар ЗГХЭГ-ын даргаар удирдуулсан ажлын хэсэг гараад байгаа бөгөөд "Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоог 50 хувиар бууруулах боломжтой" гэж үзэж байгаа юм байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-ЗГХЭГ-ын даргын хувьд Авлигатай тэмцэх “5Ш” үйл ажиллагааны Шүүр болон Шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж эхлээд байна.

Төрийн алба, төрийн өмч “шимэгчид”-ээс салахын тулд Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иуд зэрэг төрийн байгууллагуудын дарга нар 2023.04.10-ны өдөр хүртэл хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо.

Тодруулбал,
-Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
-Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
-ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
-Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн,
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
-АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлнө.

Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” асуудлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.