СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-03-17

Л.Энх-Амгалан: Ээж, аавдаа хандаж зохион бичлэг бичих даалгавар сурагчдад өгөх нь харгислал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргажээ. Уг зохион бичлэгийн уралдааны талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна бизээ.
Би яг хоёр жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.

Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. . Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм шүү.

Түүнээс биш би ухаантай үг хэлж, хоосон цэцэрхэж, зарим хүний хэлдгээр поп зан гаргаж байгаа асуудал огтоос биш юм шүү гэдгийг хэлье. Ер нь цаашдаа эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой.

Өнгөрсөн жил БШУ-ны яамнаас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа / Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт / нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг дахин хэлье" гэжээ .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ззз
1 жилийн өмнө
202.21.107.1

маш зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.