Өнөөдрийн УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайханы байр суурийг сонирхлоо. Тэрээр Хүүхдийн эрхийг хамгаалах хуультай нийлүүлэх хэрэггүй хэмээн өгүүлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах хэрэггүй гэж би яриагүй. Байнгын хорооны дарга болон гишүүд "Ерөнхийлөгч энэ хуулийн агуулгад хориг тавиагүй, яаруу сандруу оруулж ирсэнд хориг тавьсан" гэдгийг хэлж байна.
Миний хувьд ямар байр суурьтай байна вэ гэхээр шинээр үүсээд байгаа цахим орчинд эрх зүйн зохицуулалт заавал хийх ёстой. Иймд энэ хуулийн хүний эрх зөрчигдөж байгаа, зөрчигдсөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байна уу гэдэг дээр сайжруулад дахин оруулж ирэх байх. Учир нь, цахим орчинд хамгийн их хохирол амсаж байгаа хүмүүс нь хүүхдүүд. Хүүхдүүдийн 90 хувь нь цахимд орчинд орж байна, өдөрт 4-6 цаг зарцуулж байгаа судалгаа байгаа. Томчуудын бүдүүлэг үг хэллэг, биеэ авч яваа байдал хүүхдүүдэд нөлөөлж, ангийн хаалттай группүүд дээр нэгнээ доромжилж байна.
Харин, миний санаачлаад явж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах хуультай Олон нийтийн сүлжээний хуулийг нэгтгэе гэсэн байр суурь байгааг хүлээн авах боломжгүй. Тусдаа байх ёстой. Чухал хууль учир та бүхэн дэмжээд өгөөрэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.