СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-17

🔴LIVE: Н.Учрал: Сансрын интернэт Монголд орж ирэх боломж бүрдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

ЦХХХ-ны сайд Н.Учрал сансрын интернэт Монголд орж ирэх боломж бүрдсэн болон Зөвшөөрлийн хуультай холбогдуулан ЦХХХЯ дараах гурван тушаалыг хүчингүй болгосон талаар мэдээллээ. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал: 

-Зөвшөөрлийн хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулж, шаардлагатай дүрэм журмын нийцүүлье гэх УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан ЦХХХЯ дараах гурван тушаалыг хүчингүй болголоо.

Нэгдүгээрт, Монгол Улсад нам орбитын хиймэл сүлжээ ашиглахад баримтлах чиглэлийг хавсралтаар баталсан 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн баримтлах чиглэлийг Зөвшөөрлийн хуультай холбогдуулан хүчингүй болгож байна. Энэ нь сансрын интернэт Монголд орж ирэх боломжийг нээж буй юм.

Дэлхийн Үүрэн холбооны конгрессын үеэр “SpaceX, OneWeb” компанийн удирдлагуудтай би уулзсан. Компанийн удирдлагын зүгээс Монголд газрын станц барихгүйгээр хэрэглэгчтэйгээ шууд харилцах боломжтой хэмээсэн.

Хоёрдугаарт, Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг бас цуцаллаа. Үүний ачаар сансрын интернэт Монголд орж ирэх боломж бүрдэж байна. "SpaceX" зэрэг компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл хүсэж, Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нээлттэй хэмээв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.