СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-17

Д.Ганбат: Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. Ард түмэндээ бэлэг болгож хоригийг хүлээж авъя

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганбат уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мото буудлагын дайчин хорооны нөхөд. Та нарын барьж байгаа маш сайхан бэлэг гэж би бас хүлээж авъя. Олон нийтийн сүлжээнд хориг тавих зүйл хэрэггүй. Та бүхний хүчийг ард түмэн хоёр удаа нэгтгэж өгсөн. Гэтэл ийм буруу зүйл хийгээд байдаг. Хуулиудыг яаж баталдаг вэ гэдэг эндээс харагдаж байна. Дуртай хуулиа дураараа баталдаг. Хууль дээдэлдэг зүйл энэ улс оронд байхгүй болсон. Энэ хуулийг дахиад өөрчилнө гэнэ үү. Тийм зүйл байхгүй байлгүй дээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч цагаа олж хориг тавиагүй бол ард түмний бухимдал дээд цэгтээ хүрэх байсан. Уг хуулийг гадны захиалгаар батлуулах гэж оролдсон байх гэж бодож байна. Ийм балай хууль оруулж ирдгээ болих хэрэгтэй. Буцаад 1980 он руу ухрах гээд байна.

Залуучуудын унших мэдэх эрхэнд халдаж чадахгүй шүү дээ. Ардчиллын үнэ цэн үүнд оршиж байна. Иргэдийнхээ үг хэлэх эрхийг сайн сайхан үгээр битгий боож, хаа. Өөрсдөө битгий авлига ав, цэвэр бай. Ардчилсан улсын ардчилсан зарчмаар удирдах ёстой. Намайг янз янзаар хэлдэг би нэр цэвэр болохоор тоодоггүй. Мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэд чинь Ардчилсан улсын баталгаа байдаг юм. Жилийн өмнө намайг бүгд шоолж байсан, одоо тэгэхэд Орос Украины дайны асуудлыг бүгд өөр өнцгөөр харж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.