СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-17

🔴Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон, медаль гардуулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эрэн хайх, аврах баг оролцуулахаар шийдвэрлэсний дагуу онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа гамшгийн голомт болох БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод очиж ажилласан юм.

Монгол Улсын эрэн хайх, аврах баг 10 хоногийн хугацаанд Хатай хотын 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлжээ. Аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.