СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-17

Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцжээ. Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг зохиогдож байгаа юм.

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагуудын хамт оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцжээ.

УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэжээ.

Тэрбээр үргэлжүүлэн, шалгалтад оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхижуулснаар авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэсэн нийгмийг цогцлооно гэдгийг дурдаад цаашид ерөнхий болон тусгай шалгалтын асуултуудыг улам боловсронгуй болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр, орчин үеийн ухаалаг системд суурилсан зохицуулалтуудыг судлан хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг өгсөн байна.

2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5126 иргэн бүртгүүлсэн бол нийслэл хотоос 2050 иргэн оролцож байна.

Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.