СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан хэнтэй барьцсан бэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс хамгийн эвгүй зүйл заалтаар Т.Аюурсайхан шалгагдаж байна. Түүнийг “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татсан” хэмээн АТГ-аас мэдээлсэн.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Бас нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнчлэн “...НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ.

Мөн тэр өдөр нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс, бас сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан. Хүсэлтийг нь хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан.

Гэвч АТГ-аас УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган эхлэхийн өмнөх өдөр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ зарлалаа. Тэдгээр гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан байв. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамж гаргаснаа танилцуулжээ. 

Тэгэхээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийн асуудлыг өөрийнх нь хүсэлтээр, аль эсвэд Ерөнхий прокурорын саналаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм.

Харин түүний тухайд удаа дараагийн мэдэгдэл хийгээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө бичсэнчлэн “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсон” хэмээн үзсэн хэвээр байгаа аж. Тэрбээр “...Намайг нүүрсний хэрэгт буруугаж байгаа бол эхлээд тэр “дарга”-аа шалга. Түүнийг шалгаагүй байж намайг шалгана гэж байхгүй. Надаас түрүүлээд тэр хүн явах ёстой” гэжээ. Тэгэхээр “...Т.Аюурсайхан нүүрсний хэрэг дээр хэнтэй барьцаад байна вэ” гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.46

Хүрэлсүх юм болов уу

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.119

su.batbold hurelbaatar 2 baih

Зочин
1 жилийн өмнө
192.82.67.14

Зандан шатар, зика, Анандбазар нар нүүрсний хулгайн мөнгөөрөө бага тэнгэрт хор найруулаад сууж байдаг гэж ерөнхий сайд хэлж гэнэ гэсэн яриа яваад байсан даа

Баагий.
1 жилийн өмнө
124.158.66.66

Мэдээжээр Хүүк гуйа л байж таараа...... Хуулинд барьцах гэх ойлголт байхгүй ээ. АТГ -ын зоригт эрчүүд хийдгээ хийх хэрэгтэй.

Олохонууд. Ж . Самбаллхүндэв.
1 жилийн өмнө
124.158.89.2

Идэж уусан бүхнээ буцаагаад өгчих. Эх орнооИзрайл, Япон, Швейцарь, Өмнөд Солонгос шиг хөгжүүлчихөөд хулгай идээгээ хий.

zochin
1 жилийн өмнө
66.181.160.69

Amarbayasgalan bhaa.

Зочин
1 жилийн өмнө
192.82.80.138

Мэдээж занданшатарын талаар болон хүрэлсүх л байлгүй дээ

Зочин
1 жилийн өмнө
59.153.114.109

Х.Баттулга байнашдээ

зочин
1 жилийн өмнө
103.10.21.118

Тогтолцоог нураавал улс орон сүйрдэгийн үр дүн энэ Төрд шургалсан бүхэн хулгайч, луйварчид болчихлоо Монгол жижигхэн шинжлэх ухаан хөгжөөд хулгайчууд гишгэх газаргүй боллоо. Хэн яаж хулгай хийж байгаа монголчууд хүн бүр мэдэж харж бичиж байна ярьж байна одоо хулгайчуудыг хэзээ барьж шоронд хийхийг л хүлээж байна. Хулгай аль эрт 2007 онд үндсэн хууль батлалцсан гэж 350 депутатууд хүн тус бүр 75 000 000 төгрөгийн хахууль авч амаа үдүүлсэн цагаас эхэлсэн. Үүний лай үр дүн дөнгөж эхлэж байна өнөөдөр түгжирч байна маргааш ...сайн юм дуулдахгүй ээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.129

Хүрэлсүх хулгайч л биз, аргагүй шдээ барьцах нь зөв. Ийм хүнийг л ерөнхийлөгч болгосон ард түмэн дээ. Хэрвээ Хүрэлсүх шалгуулж шоронд ордоггүй л юм бол нүүрсний хэрэг гэдэг энэ том хулгай замхарна. Ж. Мөнхбат гишүүн ч хэлж л байсан. Хулгайчыг ерөнхийлөгөөр сонгох нь улс оронд ийм л гай тахина.

Зочин
1 жилийн өмнө
64.119.19.82

ХҮРЭЛСҮХ БАЙХАА

Галаа
1 жилийн өмнө
103.254.123.79

Зарим нүүрсний хулгайчид, хөгжилийн банкынхан хуралдаа үлдхээд байгаа учираас барьцаад байнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.