УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ тойргийнхоо иргэдэд дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар болон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Сумынхаа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Ардчилсан намын нөхөд бичиж аваад олон нийтийн сүлжээнд тараасан байна лээ. Би хууль зөрчөөгүй. Дугтуйнд 20 мянган төгрөг байсан, нуух юм байхгүй. Санал худалдаж авах гэж байгаа хүн мөнгө ил тараадаггүй байх. Тараагаад байх мөнгө ч байхгүй. УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажилласан л зүйл. Болохгүй зүйл хийгээгүй. Өнөөдөр намайг дуудаж, шалгаад байсан юм алга. Хууль хүчний байгууллага нь шалгаад явбал тэр л биз.
Ж.Мөнхбат гишүүний өргөдлийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Т.Аюурсайханы хувьд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Одоогоор Улсын Ерөнхий прокурор байхгүй учраас гишүүдийг эргэн татах асуудал яригдаагүй байна. Ямартай ч УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ.
БОАЖЯ-ны ТНБД асан Э.Баттулгатай намайг холбоод байдаг юм. Манай хүргэн биш. Томилгоонд нь ч оролцсон асуудал байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАН ынхан одоо бүр цайчихаж дээ. Хууль зөрчөөгүй л гэж авч бна. Тэр жил Чойжилсүрэн бас ил цагаан тараагаад л байсан.