СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-16

🔴LIVE: Ч.Ундрам: Би авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн биш. Хувийн асуудлаа ажлын байран дээрээ ярихгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-УИХ-ын Хувийн амьдрал маань хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. Ажлын байран дээрээ тус асуудлыг дахиж ярихыг хүсэхгүй байна. Дээрээс нь энэ миний хүүхдүүдтэй холбоотой асуудал. Миний хувьд авлига албан тушаалтны гэмт хэрэгт холбогдоогүй учраас Ёс зүйн байнгын хороо энэ асуудлыг ярих ёстой гэж үзэж байна.

Миний гэр бүлийн асуудалтай холбогдуулан надтай маш олон эмэгтэй холбогдсон. Өөрсдийн түүх, болсон явдлаа ярьж байсан. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын хуулийг сайжруулах, хэрэгжилтийг хангахад шаардагдах төсөв хөрөнгийг хангалттай олгох, хэрэгжилтийг хангуулахад онцгойлон анхаарах шаардлагатай. Гэр бүлийн тухай хуульд ёс зүйн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг утгаараа миний хувьд орж ажиллаж чадахгүй байна. Гэхдээ миний хувийн асуудал эцэслэгдсэний дараа энэ хуульд анхаарч ажиллана. Гэхдээ Засгийн газраас Гэр бүлийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль дээр ажиллахаар болсон. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөв мөнгийг нь шийдвэрлэх, хэрэгжилтэд дээр ч анхаарах шаардлагатай гэж бодож байна.

Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн асуудалд бүх хүн анхаарал хандуулах ёстой. Зөвхөн эмэгтэйчүүд энэ асуудлыг анхаарах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Жендерийн хувьд тухайн хүнийг буруутгах бус тухайн үйл явцтай холбож ойлгох ёстой юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.