- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Х Богдоор тодроод байгаа хүүгийн ээж, "Монполимет" группийн захирал Н.Мөнхнасан хүүгийнхээ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
-Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч хаягаар дайралт заналхийлэл ирүүлж, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа.
Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна.
Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэцүү юм бэ, энэ хүүхдэд хүүхэд нас гэж байхгүй болох нь ээ
Хужаа эрлийзүүд дайралт хийж байгаа биз.
Балчир амьтныг Богд нтр ээр тодруулж яахнав дээ, цүнхээ үүрээд хичээлдээ гүйж явах нас ш тээ