СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болд, Кёкүшюзан Батбаяр зэрэг нутгийн 48 уугуул иргэнд газар олгосон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар тусгай хамгаалалтын газарт дуучин Д.Болд, Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт газар олгосон гэх асуудалдаа тайлбар хийж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Газар эрхлэх, шинээр ашиглахыг хориглох сайдын тушаал гарсан байгаа. Дуучин Д.Болд Нүхтийн аманд долоон жилийн өмнө амины хаус худалдаж авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан заалтын хүрээнд хийгдсэн ажил гэж хэлж болно. 2.7 га газар бэлэглэсэн зүйл огт байхгүй. 

Сайдаар томилогдсоныхоо дараа Богдхан уулын Дархан цаазат газарт 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар нутгийг дахин ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олгогдсон 48 өрх буюу тус нутгийн уугуул иргэдэд газар олголт хийсэн. Энэ 48 иргэн дотор юм билээ.

.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд манай яамны гадна жагсаж, газар олгохгүй бол амиа хорлоно, газраа авахгүй бол сүйрлээ гэж сүрдүүлж, суулт зарлаж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан хүмүүс маш их бий.

Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал байгаа. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.