СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: АНУ-ын үйлдэл бол өдөөн хатгалга

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын "Су-27" сөнөөгч онгоц болон АНУ-ын цэргийн дрон буюу нисгэгчгүй онгоц хооронд өнгөрөгч мягмар гарагт өрнөсөн үйл явдлыг Москва өдөөн хатгалга гэж үзэж буйг тус улсаас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.

Тодруулбал, гэж Пентагон мэдээлсэн юм. Түүнчлэн, энэхүү ослоос өмнө Оросын нисгэгчид уг нисгэгчгүй онгоц дээр хэд хэдэн удаа түлшээ хаяж, "мэргэжлийн бус, хариуцлагагүй, байгаль орчинд халтай" үйлдэл гаргасан гэж АНУ-ын албаныхан буруушааж байна. Харин Кремлийн зүгээс Оросын сөнөөгч онгоцнууд огт ийм үйлдэл гаргаагүй бөгөөд тус дрон нь "огцом маневр хийсний улмаас осолдсон" гэж мэдэгджээ.

Тэгвэл АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ Элчин сайд Антонов "Америкийн нисгэгчгүй онгоц харилцаа холбооны хэрэгслээ санаатайгаар унтраан, Оросын нутаг дэвсгэрийн зүг өдөөн хатгасан байдлаар нисэж байсан" хэмээжээ. Түүнчлэн, АНУ-ын Төрийн департаментаас түүнийг дуудаж, энэ асуудлын талаар хэлэлцсэний дараа тэрээр Оросын хэвлэлүүдэд "Бид энэ үйл явдлыг өдөөн хатгалга гэж үзэж байна. АНУ-ын арми манай хилийн ойролцоо ийм төрлийн үйл ажиллагаа явуулж буй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэрэг бөгөөд түгшүүр төрүүлж байна.

Украины дайны улмаас ОХУ, АНУ-ын хооронд шууд сөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг энэхүү үйл явдал харуулсныг олон улсын шинжээчид онцлов.

Эх сурвалж: Reuters, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.