Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Консул асан Д.Мөнх-Эрдэнийг “Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.
Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Түүний гэм бурууг шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Daagnaas unaj uhdeggui Daravgar amnaasaa bolj uhdeg jamtai sh uuu... huur mini...
Үнэнг хэлсэн хүнд Үхэр өшөөтэй гэж.Мөнх-Эрдэнэ мөнхрөх байхаа
Том том хулгай луйвар хийсэн том албан тушаалтангуудыг болохоох яагаад зүгээр явуулаад байдаг юм бол Үнэнийг хэлээд шүгэмжлээд яваа шудрага нэгнийг болохоор ямар нэгэн зөрчил хэргээр хэдэн ч хамаагүй сараар шоронд суулгаад байдаг нь арай л биш юмбишүү