СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас бод мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Малын хулгайчдыг илрүүлэхэд цагдаагийн байгууллагын албан хаагчид хичээл зүтгэл гарган ажиллаж, эзэн холбогдогчдыг олж тогтоон, мөрдөн шалгаж байгаа талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе.  

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-наас энэ оны 02 дугаар сарын 15-ны хооронд есөн бод мал алдагдсан хэрэг гарчээ. Тус аймгийн цагдаагийн албан хаагчид тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж долоон удаагийн үйлдлээр иргэдийн есөн тооны бод мал /үхэр 8, адуу 1/ хулгайлсныг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээ 16 сая төгрөг болж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зззз
1 жилийн өмнө
202.21.108.7

Сүхбаатар аймаг уг нь малын хулгайч байдаггүй аймагдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.