Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүллээ. Тэдэнтэй хамт ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнайд ч бас яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.
Бидний авсан мэдээллээр тус албаны удирдлага эрх мэдлээ урвуулж, О.Магнайгийн хамааралтай хүнд давуу байдал олгон Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хууль бусаар өгсөн хэрэгт холбогдсон аж.
О.Магнайгийн хувьд Ливан улсын иргэний эд хөрөнгийг өөрийн болгосон, улмаар Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 889 ам метр газар түүнд худалдсан атлаа дахин өөр хүмүүстэй гэрээ байгуулж зарсан талаар хохирогчид нь хэвлэлд мэдээлэл өгдөг юм. Түүнчлэн О.Магнайд давуу байдал олгосон НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг ч АТГ-т шалгаж гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Газрын албаныхан давуу байдлаа ашиглан газрыг үнэд оруулан дамлан худалдаж байна.энгийн иргэд газрын зөвшөөрлийн өргөдөл өгөөд 6, 7 жил болж байхад газар байхгүй гэж хариу өгчихөөд өөр хүмүүсээр дамжуулан их хэмжээний газрыг га га-гаар нь дамлан худалдаж бна өргөдөл гомдол хүлээж авдаг газар, утас гэж байдаг юм болов уу? Зуслан газрын зар дээр хотыг тойрсон бүх газарт өндөр үнэтэй зар тавьсан хүмүүсийг шалгаж нягталмаар юмаа