СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачааны машин зоогийн газар мөргөж, гурван иргэн амиа алджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Баян-Өлгий аймаг, Өлгий сумд "том оврын ачааны автомашин осолдсон" гэх дуудлагыг гуравдугаар сарын 13-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд иргэн Ж /37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” хэмээх зоогийн газрыг мөргөжээ. Улмаар тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байна.

Алба хаагчид 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.89.174

Ymar haramsaltai ym be um ma ni bad ni hum

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.106

Харамсалтай юм болжээ.Яг тэр хавьд том машины 3 дахь аваар гарч байна.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.106

Том машинуудыг тэр шинээр тавьсан замаар явуулж болдоггүй юм уу. Яах гэж замтавьсан юм бэ.

зочин
1 долоо хоногийн өмнө
202.21.107.13

Харамсалтай юмаа.Зоогийн газар их эвгүй байрлалтай газар барьсан бнадаа

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.90.148

Ymar haramsaltai ym be burhan min

Зочин
6 хоногийн өмнө
202.55.188.106

Хот дотор болсон ослыг 2км зам туулж гэнэ үү

Зочин
6 хоногийн өмнө
64.119.24.123

Үнэхээр харамсалтай.

Зочин
5 хоногийн өмнө
202.179.21.211

Энэ газар үүгээр,гурав дахь осол гарч байгаа нь маш харамсалтай байна.Урьд нь хоёр ч удаа осол гарч байсан.Тээвэр зогцуулалтын газар газар,замын цагдаагийн газар ажилаа хийж арга хэмжээ аваач дээ.Алин болгон жолооч,талигаач хоёрыг буруутгаад суух юм....Арай ч дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.