УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэгт 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоныг хууль зөрчин барьж буй гэж үзсэн иргэд АТГ-д ханджээ. Иргэдийн гаргасан гомдлын дагуу АТГ-ынхан шалгаж буй аж.
Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “Б.Чойжилсүрэнг, эхнэр Д.Энхгэрэлийнх нь хамт авлигын хэргээр шалгаж эхэлжээ” хэмээн мэдээлсэн бөгөөд одоогоор хэн нэгнийг буруутгаагүй гэдгийг эх сурвалжууд батлав. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийнхан “Сансар гарден” хотхон нэртэй барилга найман блок бүхий барилгыг 2022 оны хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж, хууль зөрчиж байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон.
Мөн Усны тухай хуулийн 22.2-т заасан “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсныг зөрчин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд хамгаалалтын бус байхаар заасныг зөрчсөн хэмээн иргэд гомдол гаргасны дагуу АТГ-ынхан шалгаж буй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Намынхаа го санхүүжүүлэгч шуналт энэ УВС нөхрийг нөгөө наи гээч нь хамгаалаад АТГ яаж ч чадахгүй цагаадаад өнгарнө биз..угаасаа мөнгөтэй хүмүүс яадаг ч үгүй л бдаг шүү дэ
Даравч дардайдаг юм... Хэзээ нэг цагт заавал хариуцлага яригдана... Цаг хугацааны л асуудал
Хагартал баяжсан энэ хулгайч одоо увс аймаг ганц хороолол барьчихаачээ. Сайд гишүүн 2г хамт хийхгүй л бол нойр нь хүрдэггүй юм уу хайшаа юм энэ мэт хулгайчуудыг зайлуулж байж улс хөгжинө