СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Гүржийн маргаантай хуулийн ард ОХУ байж магадгүй гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Гүрж улсын эрх баригч Гүржийн Мөрөөдөл намын санаачилсан "гадаадын агентууд"-ын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн нийслэл Тбилиси хотноо жагсаж, цагдаа нартай мөргөлджээ.

Санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гадаадаас авдаг аливаа байгууллагыг "гадаадын агент" гэж үзэх тус хуулийг Гүржийн Парламент өнгөрөгч мягмар гарагт хийсэн эхний хэлэлцүүлгээрээ дэмжсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, ийнхүү олноороо жагсахад хүргэсэн аж. Уг хуулийг баталсан тохиолдолд тус улсын хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, Европын Холбоонд гишүүнээр элсэхэд нь том саад учирна гэж жагсагчид болон сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа юм. билээ.

Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт Тбилиси дэх Парламентын ордны гадна иргэд хэдэн мянгаараа цугларч, "Оросын хууль"-д "Үгүй" гэж хэлэхийг уриалан хашхирч байсан ба зарим нь ордны гаднах хаалтуудыг түлхэн унагааж, цагдаа нар руу шатаагч бөмбөг, чулуу шидсэн байна. Гүрж, Европын Холбоо болон Украины төрийн далбаануудыг барьсан жагсагчид ба цагдаа нарын мөргөлдөөн лхагва гаргийн орой гэхэд улам ширүүсэж, улмаар албаныхан иргэд рүү даралтат ус, нулимс асгаруулагч хий шүршжээ.

Жагсаалд оролцсон нэгэн иргэн "Энэ хууль ард түмэн бидний эсрэг байна. Биднийг Баруунаас тусгаарлаж, Оростой илүү ойртуулахыг оролдож байна. Гэвч бидний ирээдүй ОХУ-тай хамт биш. Энэ юу юунаас илүү тодорхой" хэмээн "The Guardian" агентлагт хэлжээ.

Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Гүржийн нийт хүн амын 85 хувь нь ЕХ-нд элсэхийг дэмжиж байгаа аж.

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили тус хуульд вето хориг тавихаа зарласан ч түүний энэ үйлдэл Парламентын шийдвэрт нөлөөлж чадахгүй байж болзошгүй юм. Тэрээр мягмар гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлээд, 2012 оноос хойш тус улсын эрхийг барьж буй Гүржийн Мөрөөдөл намыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бидзина Иванишвили нь ОХУ-тай ойр дотно холбоотой бөгөөд тус улсыг сүүдрээс удирддаг гэж олон нийт үздэг аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.