Койны хэргээр яллагдагчаар татагдан хоригдож буй О.Мөнхжин нарын өмгөөлөгчид өнгөрсөн долоо хоногт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах саналыг СБД, ЧД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцэж өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хуульд зааснаар эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүхэд санал гаргах эрхтэй байдаг тул О.Мөнхжин нарын өмгөөлөгчдийн зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах саналыг ийнхүү гаргаад байсан юм.
Эргэн сануулахад, “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болж2 муу луйварчингууд
Энэ бол зүгээр л хэлмэгдүүлэлт, хэн нэгэн прокурор, эсвэл байцаагчийн ашиг сонирхол Мөнхжингөөс мөнгө салгах л санаатайгаар хорьж байна
“Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн”
Nvvrsnii hulgaachid yasan beee
Zuv.Ediin zasag.delhiin zah zeel.hurengiin savalgaa.hanshiin eselt buuraltaar ajlaa hiij.delhiitei hul niiluulj yvaa zaluusaa barij horiod bh uom.Hiliin horig tavisan boloo bishuu.Jinhene turd bga hulgaichuud n iluu ihiig ideed suugaad bh uom.TZiin 10 terbumtai zaluugiin hamsaatan il bhd enee boltol ajlaa hiisen bolood yvj bn.Yasan ylgartai uom.Jinhene ajil hiij yvaa zaluusiig sulla.Badamjunaig ta nar yah ch ugui harj baiay.