СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-06

🔴"Bravo Circus-2" энэ сарын 24-нөөс 10 хоногийн турш тоглогдоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнгөрсөн оны намар манай улсад тоглогдож, дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцсон билээ.

Тэгвэл энэ жилийн тоглолт сурагчдын хаврын амралтын үеэр таарч тоглогдохоор болжээ. Тодруулбал, "Bravo Circus-2" тоглолт энэ сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл нийслэл хотноо 10 хоногийн турш тавигдана.

"Bravo Circus"-ийн продюсер Б.Ариунболд: 

-Энэ удаагийн тоглолтод Монголд 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр зэрэг маш гоё үзүүлбэрүүдийг сонгож, олон улсын циркийн байгууллагатай гэрээ хийн авч ирж байна. Уран бүтээлчдийн 80 хувь нь гадных, 20 хувь нь Монголын уран бүтээлчид байгаа. Циркийн урлаг бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг тул эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирж дурсамж бүтээх бүрэн боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.