СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-06

МОНГОЛД ОРЧИН ЦАГИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮССЭН ӨДӨР

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Жил бүрийн гуравдугаар сарын 6-нд Монголд орчин цагийн сэтгүүлзүйн салбар үүссэн өдрийг тэмдэглэдэг. Тус өдөр “Шинэ толь” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны шанг татсан үйл явдал болжээ.

Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгон зарласан.

“Шинэ толь” сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм. Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ.

Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болов.

Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ. Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоо (МСХ), Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулав.

2002.04.02-ны өдөр Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллагаа "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл" гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.

Энэ жил Монгол улсад Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 110 жилийн ой тохиож байна. 110 жилийн түүхтэй энэ салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор. Тэдний 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна.

МСНЭ-ийн ээлжит VIII их хурлаар тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сэтгүүлч Ө.Отгонбаатар сонгогдсон бөгөөд шинэ тэргүүний ажлын албыг ЕНБД бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр ахлан ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.