СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Оргил" рашаан сувилалд Украины дайнд шархадсан орос цэргүүдийг эмчилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Украин дахь дайн байлдааны үеэр шархадсан орос цэргүүдийг Монгол Улсын рашаан сувилал, эрүүл мэндийн төвүүдэд эмчилж байгаа талаар ОХУ-ын "Свободная пресса" агентлаг мэдээлэхдээ "Чингис хааны үр сад эх орондоо шархадсан орос цэргүүдийг эмчилж байна" хэмээжээ.

Тодруулбал, манай улстай хиллэлдэг Буриад, Эрхүү, Чита мужийн цэргүүд хэд хэдэн сувилалд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа ба тэдний ихэнх нь Хиагтын танкийн бригадын буриад гэрээт цэргүүд  аж. Дайны эхэн үеэс Украинд тулалдаж буй тус бригадын шархадсан цэргүүдэд Монголын бизнес эрхлэгч, тамирчид анхаарал хандуулах болсноор тэд манай улсад хүрэлцэн ирж эмчлүүлэх болсон байна.

Жишээлбэл, бөгөөд улмаар Улаан-Үд, Эрхүү болон хил орчмын бусад бүс нутгийн цэргүүд хөрш зэргэлдээ Монгол Улсыг зорьж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь ихсэж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Свободная пресса

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.41

Үнэн бол үнэхээр бахдууштай сайн хэрэг болжээ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.152

Үнэн бол сайхан л байна зовох цагт нөхрийн чанар танигдана гэж

Зочин
1 жилийн өмнө
192.82.91.175

Зөв сайхан мэдээ байна.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.7

Сайн бна шдээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.73

н.Баттулга гэж хэн бэ? Монголыг Оросын холбоотон мэт харагдуулж шаварт хутгах санаатай хүн үү?

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.34

Сайхан мэдээ уншлаа, хүн хүндээ тусалж эмчилж эдгээнэ гэдэг хүний ёс, ямарч дайнд эмнэлэлэгийн тусламжийг хаанахын ч цэрэг байсан үзүүлэх олон улсын журам ч байдаг, хүний ёсыг эрхэмлэсэн сайхан хүмүүсийн буян дэлгэрч үылс бүтэж эрүүл энх аз жаргалтай амьдраарай гэж ерөөе

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.29

Сайн байна, эмнэлэг бол улаан загалмай, аль ч талын хэнийг ч эмчлэх дэлхий нийтийн хүлээсэн үүрэг,бидний газар нутгийг хамгаалж халхын ролд хичнээн орос цэрэг япончуудтай тулалдаж амиа өргөлөө, миний аавыг орос цэрэг амийр нь аварч байсан юм, тэгээгүй бол өнөөдрийн би үр хүүхэд ач хэн ч төрөхгүй байлаа,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.