2016 оны сүүлээр Америкийн тагнуулын байгууллагынхан Москва Путинд таалагддаг нэр дэвшигч Доналд Трамп Цагаан ордонд сонгогдоход онлайн хэрэгслүүд ашиглан тусалсан талаарх мэдээлэл ирүүлэв (ирүүлээд байна). Үүнээс дутахгүй арга хэмжээг тэр Франц, Итали, Британи, Испани, Нидерланд, Балтын улсууд, Чех, Украин, Гүржид хэрэгжүүлжээ /хэрэгжүүлээд байна/.
Тэд нэр дэвшигчдийн сурталчилгааныхаа үед ашиглаж байсан мэйлүүдийг замаас нь хулгайлж, хуурамч баримт бичгүүд үүсгэн, хуурамч фейсбүүк хаяг ашиглах замаар, нэр хүндэд халдсан мэдээлэл нийтэлдэг бөгөөд түүнийгээ нийгмийн сүлжээнд нээсэн хуурамч хаягуудаар цааш нь түгээдэг.
Орос нийгмийн сүлжээг зэвсэг болгон ашиглаж буй нь тэд хакердахдаа сайндаа биш, харин Путин бүр КГБ-д байх үеэсээ л худал мэдээллийг амьдралынхаа нэг хэлбэр, урлаг болгосонд байгаа юм. Худал мэдээллийн нөлөө өнөөдөр Хүйтэн дайны үеийнхээс их болжээ...
ЗХУ задарч байсан 1991 онд Ельцины гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкэрт "Хэрэв Украин салан тусгаарлах юм бол ямар ч асуудал гарч болзошгүй. Крым асуудал болно, Донбасс ч бас. Зүүн Украинд ч бас асуудал дэгдэнэ" гэж анхааруулж байв.
2014 он хүртэл Орос өөрт ирсэн хөзрөөр нам гүм тоглож байлаа. Тэгтэл тэр өвөл Украинд самуун дэгдэхийн хамт дэлхийн хамаг анхаарал Сири, Ирак руу хандаж байх зуур Путин нүүдлээ хийсэн.
Орос үйл явдалд хөндлөнгөөс нөлөөлж элдвээр хутгалдан, тэгснээ Крымыг түргэн зуур өөртөө нэгтгэсэн бөгөөд энэ бүх хугацаанд тэнд Оросын ямар ч зэвсэг, цэргүүд байгаагүй хэмээн хүлээн зөвшөөрөөгүй. Тэгсэн хэрнээ Кремль Украины зүүн нутагт байлдаж буй Оросын талын Украины салан тусгаарлагчдыг зэвсэг хэрэгсэл, цэргээр дэмжсээр байсан юм. Тэнд оросууд огт очоогүй гэж албан ёсны эх сурвалжууд нь мэтгэх ба Барууны тагнуулын байгууллага, тусгай агентлагуудын авсан гэрэл зургууд дээр жинхэнэ бодит Оросын зэвсэг, орос цэргүүдийн цогцос харагдаж байгаа хэр нь мэлзсээр байлаа.
2014 оны долоон сард Украины агаарын хил дотор нисэж явсан Малайзын нисэх онгоцыг харваж унаган, 298 хүн, тэр дундаа 80 хүүхэд алсан. Данийн шинжээчид нарийн судалж үзээд, уг онгоцыг Орост үйлдвэрлэсэн пуужингаар, Оросын талын салан тусгаарлагчдын байсан газар нутгийн зүгээс буудаж унагасан байна хэмээн тогтооход Путин "энэхүү шинжилгээ улс төрийн явуулга байна. Энэ эмгэнэлт явдлын буруун Украин хүлээх ёстой" гэж мэдэгдсэн. Түүнийхээр бол Украины явдлыг Украины нацистууд өдүүлсэн ажээ.
Мадлэн Олбрайт, 2018 он. "Фашизм, Анхаар" номын хэсгээс...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
олбрайт гэж хэн бэ