СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

67 жил ханилж, "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийсэн буурлууд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өдгөө 67 жил ханилж, “Очир-Эрдэнэ”-ийн хуримаа энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хийсэн буурлууд болох С.Маналжав, Д.Нэргүй нарын амьдралын түүхийг үзэгч тантай хуваалцаж байна.

Өрхийн тэргүүн С.Маналжав гуай 1935 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төржээ. Түүний гэргий Д.Нэргүй ханиасаа таван насаар дүү бөгөөд 1940 онд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт мэндэлсэн байна.

С.Маналжав гуай 1953 онд Улсын багшийн институтийн Газар зүйн ангид элсэж, 1956 онд төгсжээ. Түүний ажлын анхны гараа Баянхонгор аймгийн хуучин төв болох Заг сумын 7 жилийн сургуулиас эхэлсэн байна. Тухайн үед боловсон хүчин дутмаг байсан учир шаардлагатай багшийн орон тоог нөхөж, газар зүй, хөгжмийн хичээл зэргийг ордог байснаа хуучлан ярина. Ингэж л анх ханьтайгаа танилцаж, Загийн голын эрэг дээр тэд гал голомтоо бадраасан түүхтэй.  

Намдуухан ярьж, хааяа нэг ичимхий зан гаргах Д.Нэргүй гуай банк, санхүүгийн салбарт тэр дундаа Булган аймгийн Баян-Агт сумын тооцооны касст 18 жил ажиллаж, тэтгэвэртээ гарчээ. Вальс, покстрот, нийтийн бүжиг бүжиглэж явсныг хөгшин нь байсхийгээд л хуучилна. Харин С.Маналжав гуай барилддаг, шагай харвадаг, гар бөмбөг ч тоглодог нэлээдгүй хөдөлгөөнтэй залуу байжээ. Тэр дундаа шагайн харваан спортод 40 настайдаа хөл тавьж, 60 гаруй насандаа тэмцээнүүдэд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, тойром харваагаар хичээллэж ирсэнээ бидэнд хуучиллаа. Тэрбээр 2005 онд “Есөн тохойн наадам” хэмээх шагайн харвааны талаарх номоо бичсэн бол “Естэй Монгол” хэмээх шүлгийн номоо ч хэвлүүлээд амжжээ. Тэгвэл “Есөн тохойн наадам” номынхоо хоёр дахь хэвлэлтэд шагайн харваан онол, харваач хүний сэтгэл зүйн талаар түлхүү бичиж, ном нь 50 гаруй хувьтай яваа гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Pureviin Ganbold
1 жилийн өмнө
66.181.161.67

Saihan 2 buurai bna.Urt naslaj,udaan jargah boltugai...

Зочин
11 сарын өмнө
66.181.181.203

Та хоёр минь 100 наслаж зургаадай таягаа тулаарай!

Балданцэрэн
11 сарын өмнө
66.181.181.203

Урт наслаж удаан жаргаарай уулзан золгоноо Балданцэрэн Veнч нараас нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.