СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Мөнхжин: Зохион байгуулалттайгаар гэмт хэрэг тохдог асуудлыг амь насаараа илчилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

О.Мөнхжинг 461-р хорих ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарчээ.

"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдаагийн байгууллагаас койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.

Улмаар О.Мөнхжин болон бусад нэр бүхий иргэдийн гэр, оффист нэгжлэг хийж, тухайн шөнөө хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан. Ингээд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, О.Мөнхжинд хилийн хориг тавиад байсан юм.

Тэгвэл өнөөдөр цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал болж, О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Энэ талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг хийлээ. 

-О.Мөнхжин намайг цагдан хорих шүүх хурлаар өнөөдөр гурав дахь удаагаа орууллаа. Өнгөрсөн даваа, лхагва гарагт, бас өнөөдөр орууллаа. Манай өмгөөлөгч нар 20 жил ажиллахдаа 10 хоногийн дотор цагдан хорих шүүхээр 3 удаа орсон хүн байхгүй гэж байна. Өнөөдрийн шүүх хурлаар эхний ээлжид намайг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүс зохион байгуулалттай зүйлийн золиос болж байна. Эхлээд баахан хэвлэл мэдээллээр сэвсэн. Энэ хүн бол луйварчин гэж бичсэнээ намайг нууц байлга гээд байгаа тэр мэдээллүүдийг өөрсдөө задлаад хэвлэлүүдээр өгчихсөн. Ингээд ямар ч гэм буруугүй атлаа хүн хоригддог юм байна. Үнэхээр аймаар систем байна шүү залуучууд аа. Үүний золиос нь маш олон залуучууд болж байна.

Одоо үнэхээр цөхөрч гүйцэж байна. гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.161.242.69

Бусадын ммөнгийг буцаагаад өгчих мөнгөө авсан хүмүүс чамайг шоронд хийхгүй байхаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.