Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцжээ.
Улмаар Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн байна. Уг асуудлаар Ардчилсан нам 18:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.