СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-09

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг хашлагаар тусгаарлана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийхээр болсон талаар Ж.Сүхбаатар сайд мэдэгдлээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Нэгдүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонслоо. Эн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө.

Дараагийн ээлжинд Чингисийн өргөн чөлөөг болон Наадамчдын гудамжийг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг бид судлан тооцож байна.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй.

Худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо.
Хувийн байгууллага замын орц гарцаа шийдэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой ч зайлшгүй тохиолдолд зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Газар дээр нь танилцаж авто замын инженерүүдийн тооцоолол аргачлал дээр тулгуурлан тодорхой шийдвэр гаргахаар болов гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.