Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Хашааны гаднаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, “З” нь Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд хяналтын камертай газарт машинаа байршуулан асаалттай орхихгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас зөвлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.