СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-09

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг хүсэж ээжүүд төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг хүсэж төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Ээжүүдийн төлөөлөл:

-Бидний хувьд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувьд орсон иргэдийн төлөөлөл. "Бид ориловч, төр дүлий" гэдэг үгийг онцолж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхдүүд эзэлдэг. Эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхчүүдийн тоог нэмэхээр энэ тоо 50-иас дээш хувийг давна. Энэ олон хүнийг төлөөлж, үгээ хэлэхийг хичээж байна.

Хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүд фэйсбүүкт групп үүсгэж, судалгаа явуулсан. Тус судалгаанд 4000 гаруй иргэн хамрагдсан. Тэдгээр ээжүүдийн дунд хүүхдийн мөнгөнд хамрагдах хүлээлттэй, орлого нь сарын 3.5 сая төгрөг хүрэхгүй өрхүүд олон байгаа нь харагдсан. Судалгаанд хамрагдсан ээжүүдийн 60-70 хувь нь бага насны 1-2 хүүхэдтэй, ипотекийн зээл төлдөг залуу гэр бүлүүд байна. Мөн 12 хувь нь зөвхөн хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эцэг, эхчүүд байна.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн төлөөлөл болон мянган ээж нэгдэж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ төрийн анхан шатны нэгжүүдээс эхлээд ХНХЯ, ҮСХ, УИХ-ын эмэгтэй гишүүд зэрэгт бүгдэд нь хүргүүлсэн. Гэвч тухайн өргөдөл, гомдолд ямар нэгэн хариу өнөөдрийн хүртэл ирээгүй. Ямар шалгуур үзүүлэлтээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсаныг тодруулахад хариулт өгөх төрийн байгууллага алга байна. 

Төрийн гурван өндөрлөгт захидал илгээсэн боловч хүлээж аваагүй гэсэн тул ахиж шүүгээд мартагдахгүйн тулд дахин хэвлэлийн бага хурал хийж байна. Хүүхдийн эрхийн конивенцд “Хүүхдийг эцэг, эхийн шашин шүтлэг, цалин орлогын хэмжээгээр үл ялгаварлах” гэж тусгасан байдаг. Гэтэл биднийг 91, 9 гэж хоёр хуваасан. Бид хоёрдугаар сарын 8-наас өмнө бүртгэлтэй байр, машинаа хамаатан садныхаа нэр дээр шилжүүлж байж хүүхдийн мөнгөө авах юм шиг мэдээллийг албаныхан өгч байна.

Шинэчлэгдсэн мэдээллийн дагуу 90.8 хувьд иргэдийн дансанд хүүхдийн мөнгийг олгосон байна. 18 нас хүрээгүй хүүхэд тусдаа өрх тусгаарлаж, бүртгүүлээд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан байна. Энэ тооцооллын алдаа юу. Хүүхдийн мөнгө хүрэх ёстой хүндээ хүрээгүй байгаагийн нэг жишээ. Ийм алдаа гарсаар байхад хүүхдийн мөнгөө олгосоор л байна. Хүүхдийн мөнгийг 2024 оноос эхлэн ялгаварлалгүй өгөхийг хүсэж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.