- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Дүнжингарав худалдааны төв орчимд авто замын түгжрэл ихээр үүсдэг учир түгжрэлийг бууруулах зохион байгуулалт хийхийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар холбогдох албаныханд даалгав.
Дүнжингарав худалдааны төвөөр өдөрт 20 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг байна. Мөн тус худалдааны төвийн эргэн тойрны орон сууцны иргэдийн автомашин тус худалдааны төвийн зогсоолд байрладгаас шалтгаалж гол зам ихээхэн түгжирдэг байна. Иймд Замын цагдаа, Нийслэлийн авто замын газар, Замын удирдлагын төв, Дүнжингарав худалдааны төв зэрэг төр болон хувийн хэвшлүүд хамтраад орц гарц, тэмдэг тэмдэглэгээ өөрчлөх арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх албан даалгаварыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өглөө.
Олон нийтийн саналын үндсэн дээр тус арга хэмжээг авч хэрэгжүүлээд, гарц гаргалгаагаа нэгтгээд хамтраад ажиллах шаардлагатай гэдгийг сайд Ж.Сүхбаатар нэмж хэллээ. Мөн цаашдаа Улаанбаатар хот дахь хорь гаруй худалдааны төвийн түгжрэл үүсгээд байгаа хэсгүүдийг түгжрэлийг бууруулах чиглэлд ажиллана гэж мэдэгдсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.