МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит бус чуулганаа 2023 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд хийж МАН-ын XXX Их хурлаас дэвшүүлсэн үзэл баримтлалтай нийцүүлж Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилж, бага хурал, удирдах зөвлөлөө шинээр бүрдүүлсэн байна.
Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяа сонгогдсон юм.
Боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хууль эрх зүй, бизнес зэрэг салбар салбарын төлөөлөл болсон 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүд тус холбооны гишүүн байдаг. Залуу эмэгтэйчүүдээр эгнээгээ тэлсэн шинэ удирдах зөвлөлийн зарим гишүүдийг танилцуулж байна.
Ерөнхий нарийн бичгийн даргаар:
М.Мандхай
-Мэргэжил: Бизнес, санхүүгийн удирдлага
-Боловсрол: Их британи улсын Олон улсын их сургуулийн бизнес, санхүү менежментийн магистр, Вэст Лондон коллежийн Аялал жуулчлалын менежментийн диплом
-Эрхэлж буй ажил: Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөх
-Ажлын туршлага: Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүдэлчин групп ХХК-ийн Дэд захирал, Англи улсын Шударга худалдааны агентлагт Хэрэглэгчийн зөвшөөрөл, комплаенс хариуцсан мэргэжилтэн
Удирдах зөвлөлийн гишүүдээс:
О.Номинчимэг
-Мэргэжил: Хуульч
-Боловсрол: Колумбийн Их Сургуулийн хууль зүйн магистр (LLM); Токиогийн Их Сургуулийн Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law); Токиогийн Их Эрхэлж буй ажил: Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх
-Ажлын туршлага: Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-ий Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Хоган Ловеллс Монголиа ХХН-ий Ахлах хуульч
Д.Бумдарь
-Мэргэжил: МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор
-Боловсрол: Япон улсын Кокушикан Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны доктор
-Эрхэлж буй ажил: МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор, профессор, МАН-ын Стратеги академ”-ын захирал /“Crises and management society Japan”, IAEVG зэрэг олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн/
-Ажлын туршлага: Япон улсын Кокушикан Их Сургуулийн Ахисан түвшний сургуульд туслах багш, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын зөвлөх
Э.Болормаа
-Боловсрол: АНУ-ын Орегоны Их сургуулийн Эдийн засаг, олон улсын харилцааны бакалавр, АНУ-ын Колумбын Их сургуулийн Төрийн удирдлага, хөгжлийн бодлогын магистр
-Мэргэжил:Эдийн засагч
-Эрхэлж буй ажил: Ховд аймгийн Засаг дарга
-Ажлын туршлага: Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан
Б.Отгонтуяа
-Боловсрол: МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Маркетинг чиглэлээр бакалавр, Зах зээлийн коллежийн Ном судлалын чиглэлээр магистр.
-Мэргэжил: Маркетинг
-Эрхэлж буй ажил:”Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын тэргүүн, ЖАЙКА Олон Улсын байгууллагын Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, Компани аж ахуй нэгжүүдэд өгөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөлөөллийн сургалтын багш /АНУ-ын Төрийн Департаментын Олон Улсын Манлайлагчдын Хөтөлбөрийн оролцогч. Америкт сургууль төгсөгчдийн холбооны гишүүн/
Ж.Алтангүний
-Боловсрол: Олон улсын менежмент, Бизнесийн удирдлага
-Мэргэжил: Монголын олон улсын их сургуулийг Олон улсын менежментийн бакалавр, Тайваны Үндэсний шинжлэх ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр
-Эрхэлж буй ажил: Тэнгэр Медиа Групп ХХК-ийн захирал
-Ажлын туршлага: Ард санхүүгийн нэгдлийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Монголын эдийн засгийн форум ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал, АйКонсепт ХХК-д Ерөнхий зохицуулагч
Б.Солонго
-Мэргэжил:Эрх зүйч
-Боловсрол: Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн бакалавр, Их британийн Дандийгийн их сургуулийн магистр, АНУ-ын Харвардын хуулийн сургуулийн магистр /Олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч. Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй/
-Эрхэлж буй ажил:Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
-Ажлын туршлага: Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын Дэд дарга, Авинекс партнерс өмгөөллийн компанид Гүйцэтгэх захирал, Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
З.Мишээл
-Боловсрол: БНХАУ-ын Уханийн их сургуулийн Хууль эрхзүйн бакалавр
-Мэргэжил: Эрх зүйч
-Эрхэлж буй ажил: “Иромакс инвестмент”ХХК-ийн Гүйцэтгэх захирал /Global Shapers Community Ulaanbaatar-н гишүүн/
-Ажлын туршлага: AND Global Pte-ийн Бизнесийн хөгжлийн захирал, НоваТерра ХХК-д Бизнесийн хөгжлийн ассошейт, Хонг Конгд байрладаг Shearman & Sterling LLP хуулийн фирмд хуульч
О.Чимэдсүрэн
-Мэргэжил: Эпидемиологич, Нийгмийн эрүүл мэнд судлаач
-Боловсрол: Англи улсын Эрүүл ахуй болон халуун бүсийн анагаах ухааны их сургуулийн пост-доктор, АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн магистр, АУИС-ийн эрүүл ахуй, давхар судлаач чиглэлээр бакалавр; /АНУ-ын Манлайлагчдын олон улсын хөтөлбөр, Жон Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн Блүүмбэрг сургууль, Канад улсын Саймон Фрэйзэр Их сургуульд эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ; Токиогийн Анагаах ухаан, Нүүр ам судлалын сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн/
-Эрхэлж буй ажил: Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан дарга, Анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч
-Ажлын туршлага: Эрүүл мэндийн сайдын зөвлөх, АШУҮИС–ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал, АШУҮИС-ийн магистрын цахим сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгч, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, Анагаах Ухааны Их сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
Ж.Золзаяа
-Мэргэжил:Бизнесийн менежмент
-Боловсрол: Отгонтэнгэр их сургуулийн Герман хэлний багш, орчуулагч чиглэлээр бакалавр, Монгол улсын их сургуулийн Бизнесийн менежментийн магистр
-Одоо эрхэлж буй ажил: Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Энтрепренеруудын Dreamers ТББ-ын тэргүүн
-Ажлын туршлага: Seedstarts Олон улсын байгууллагын Монгол дахь элч төлөөлөгч, Монголын үндэсний маркетингийн холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал,
Б.Солонго
-Боловсрол: Эрх зүйн магистр
-Мэргэжил: Эрх зүйч, хүүхдийн зохиолч
-Эрхэлж буй ажил: Элф Эдүкейшн ХХК-ийн үүсгэн байгуулагч; Эко гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч; Хүмүүн олон улсын сургууль үүсгэн байгуулагч; Томужин Альтернатив сургуулийн үүсгэн байгуулагч, Томужин Технологи компанийн үүсгэн байгуулагч; /Хүүхдийн Номын Зохиолч, Бүтээлч цагаан толгой иж бүрэн хөтөлбөр контент, Хүүхдийн дууны 2 цомог, Lifetree СӨБ-ын цогц хөтөлбөрийн 30 модуль цувралын зохиолч/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.