СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар 67 ширхэг ондатрын арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хууль бусаар 67 ширхэг ондатрын арьс тээвэрлэж явсан зөрчлийг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгсэлд 67 ширхэг ондатрын арьсыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд, та бүхэн ховордож буй ан амьтныг агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huz
1 жилийн өмнө
122.201.23.66

Huis temterchee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.