СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-08

Хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр (2023.02.08) санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын асуудлаар үндсэн илтгэгчидтэй уулзалт зохион байгуулжээ.

Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм.

Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгнө. Илтгэгч нар хариуцсан сэдэв, асуудлуудынхаа үндэслэл, шаардлага болон тэдгээрийн гарц, шийдлийн давуу ба сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэж, оролцогчдын 15-аас ихгүй хүнтэй жижиг эхсгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх үүрэг хүлээх юм байна.

Уулзалтын үед илтгэгч нар өөр хоорондоо зөвлөлдөж, илтгэлүүддээ хариуцсан сэдэв, асуудлынхаа агуулгыг ямар хэлбэр, дараалаар ярих, хэрхэн хуваарилах гэх мэт зохион байгуулалтын асуудлуудаа ярилцсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.