СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

14 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан явц бага үзүүлэлттэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажил үргэлжилж байна.

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргажээ. Харин дараах нэр бүхий байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлэг гаргасан явц харьцангуй бага үзүүлэлттэй байна.

-Барилга, хот байгуулалтын яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Ашигт малтмал, газрын тосны газар
-"Эрдэнэс Монгол" ХХК
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
-Төрийн худалдан авах ажиллагааны газар
-Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
-Нийслэлийн ИТХ
-Сүхбаатар аймгийн ИТХ
-Орхон аймгийн ИТХ
-Говьсүмбэр аймгийн ИТХ
-Увс аймгийн ИТХ

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад долоо хоног үлдсэн тул хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг АТГ-аам зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.