СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-02-08

Леброн Жэймс бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч болох уу?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 76 жилийн түүхэнд хэзээ ч эвдэгдэхгүй гэж байсан нэгэн шинэ амжилт эвдэгдэх нь тодорхой болоод байгаа билээ.

АНУ-ын Охайо мужийн Акрон хотоос гаралтай Лос Анжелес Лэйкерс багийн довтлогч Лэброн Жэймс NBA-ийн бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч болоход  36 оноо үлдээд байна.

Сонирхуулахад, NBA-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч Карийм Абдул-Жаббар юм. Тэрбээр 1969-1989 оны хооронд Милуаки бакс болон Лос Анжелес Лэйкерс багуудын төлөө 20 улирал тоглохдоо 38.387 оноог өөрийн нэр дээр бичүүлжээ

Харин Леброн Жэймс 2003 онд лигт элссэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 улиралд 1409 тоглолтод оролцожс, 38.352 оноо аваад байна. Түүний хувьд энэхүү амжилтыг эвдэхэд 1-2 тоглолт хэрэгтэй бөгөөд Лос Анжелес Лэйкерс баг дараагийн хоёр тоглолтоо өөрсдийн Крипто.Ком Аренад хийнэ.

Леброн Жэймс энэхүү амжилтыг эвдэх нь тодорхой болсноор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч гэж нэрлэгдэх үү үгүй юу гэдэг асуулт олон хүмүүсийн дунд маргаан хэвээр үлдэх биз ээ.

Мэдээж олон мянган сагсан бөмбөг сонирхогчид Майкл Жорданыг бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч гэж нэрлэдэг билээ. Тэрбээр, NBA-ийн финалд зургаан удаа тоглохдоо бүгдэд нь аварга авч, дэлхий нийтэд сагсан бөмбөгийн спортыг илүүтэй таниулжээ. Мөн түүний уран гоёмсог оролтууд, цагираг дээрээс довтлох үзүүлбэрүүд олон хүүхэд залуусын сагсан бөмбөгийн төсөөллийг Майкл Жордан гэдэг хүнээр төсөөлөх мэдрэмжийг үлдээсэн билээ.

Харин Леброн Жэймс долоон удаа NBA-ийн финалд тоглож 4 удаа аварга болохын зэрэгцээ бүх цаг үеийн оноо авалтын лидер болсноор "Бүх цагийн үеийн хамгийн агуу тоглогч хэн бэ" гэх маргаанд эцсийн цэгийг нь тавьж болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.