Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 2022 оны арванхоёрдугаар сард болсон. Тус жагсаалд жүжигчин У.Цогтбаяр нэгдэж, жагсагчдын төлөөлөл болж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм.
Тэгвэл жүжигчин У.Цогтбаярыг уг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад " Жүжигчин У.Цогтбаярт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл одоогоор байхгүй" гэх тайлбарыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.