Туркийн төв хэсэг болон Сирийн баруун хойд хэсэгт дараалсан газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгдээд байна. Энэ нь тус бүс нутагт сүүлийн зуун жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг болжээ.
Дэлхий дахинд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт нь "Сүзүки 2009" гэж тооцогддог. Энэ газар хөдлөлт нь энэтхэгийн хавтан болон евроазийн хавтан мөргөлдөж, хүч нь Алтайн нуруу хүртэл дамжиж ирснээс болсон гэж үздэг. Уг газар хөдлөлтөөс улбаалж Монгол оронд 1905 оны Булнайн нурууны газар хөдлөлт тохиосон бол дараа нь 1957 онд (Говь-Алтайн газар хөдлөлт) Mw8.0 зэрэглэлийн хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ.
Манай улсын баруун, баруун өмнөд хэсгүүдэд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр бол Улаанбаатар хотыг багтаагаад улсын нийт нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт газар хөдлөлтийн идэвхжил тийм ч өндөр биш.
Гэвч 2005 оноос хойш Улаанбаатарт үл мэдрэгдэх газар хөдлөлт ихсэх хандлагатай болж, 2009 оноос эрс нэмэгджээ
2010 онд Францын судалгааны хүрээлэнгээс голлон хэрэгжүүлсэн судалгаагаар Улаанбаатар хотын эргэн тойронд шинээр илэрсэн хагарлыг оролцуулан 7 магнитуд (M7)-тай тэнцэхүйц газар хөдлөлт үүсгэх магадлалтай дөрвөн хагарал үүссэн аж.
2013 онд хийгдсэн судалгааны тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Монгол улсын нутаг дэвсгэрт 1900 оноос 2011 он хүртэл ML1.5-аас дээш хүчтэй 2792 газар хөдлөлт болжээ
Урьд хийгдсэн эдгээр судалгааны материал болон газар дээр нь нэмэлт байдлаар хийсэн судалгааны дүнг үндэслэн Хустай, Эмээлт, Авдар уул, Гүнжийн хагарлуудын талаар танилцуулъя.
Байршил: Улаанбаатар хотоос баруун урагш 30км-ийн зайнд орших цэгээс баруун урагш үргэлжилнэ.
Чиглэл: Зүүн хойд- баруун өмнөд
Налуу: Зүүн урагш
Урт: 80 км (RCAG-ын тайлан 2012, Dujardin et al., 2012)
Улаанбаатар хотын төвөөс баруун урагш 30км-т орших цэгээс зүүн хойд- баруун урагш чиглэлд сунан тогтсон хагарал.
Байршил: Улаанбаатар хотоос баруун хойш 15 км зайд оршино.
Чиглэл: Баруун хойд - зүүн өмнөд
Налуу: Зүүн Хойш
Урт: 30 км (Одон орон геофизикийн судалгааны төвийн тайлан, 2012)
Байршил: Улаанбаатар хотоос урагш 50 км зайтай газраас эхлэн баруун өмнөд чиглэлд үргэлжилнэ.
Чиглэл: Зүүн хойд - баруун өмнөд
Налуу: Тодорхой бус
Урт: 40 км (Одон орон геофизикийн судалгааны төвийн тайлан, 2012)
Байршил : Улаанбаатар хотоос зүүн хойш 5 км газраас зүүн хойд зүгт үргэлжлэнэ.
Чиглэл: Зүүн хойд Баруун өмнөд
Налуу:Тодорхой бус
Урт: 15-20 км (Одон орон геофизикийн судалгааны төвийн тайлан, 2012)
2000 онд Монгол улсын ШУА-иас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын барилга байгууламжуудын насжилт, бат бэх байдал, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын өнөөгийн нөхцөл байдалд М7-тай тэнцэхүйц газар хөдлөлт болвол 300 байшин нурж, 60000 иргэн хохирол амсах магадлалтай гэсэн тооцоо гарсан байна.
Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлт болсон тохиолдолд хотын хүн амыг нүүлгэн шилжүүлэх байршлын схем
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манайд 7 8 балл хүрвэл газартайгаа тэгширнэ зүгээр үл мэдэг чичиргээнд барилгын хана ан цав гарч бхад ядаж 1давхар байшин гэрээ барьж даруулбал амь гарах магадлал илүү юм даа
Ууланд гэр бариад амьдарвал батаараа амтд үлдэнэ
Mongol ger l hamgiin ersdel baga uym bna daa barilga baiguulamjind daragdahgvi