Баянгол дүүргийн иргэн Г.Нямдаржаа, гурван шатны шүүхээс ял авсан ч ажлаа хийгээд яваад байгаа МАН-аас сонгогдсон Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганжаргалын талаар хэвлэлийн хурал хийлээ. МАН хууль зөрчиж болохгүй, шүүхийн шийдвэр, Монгол улсын хуулийг биелүүлэхийг тэрбээр шаардав.
Баянгол дүүргийн иргэн Г.Нямдаржаа:
-Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ө.Ууганжаргал нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан зүйл ангиар Монгол улсын гурван шатны шүүхээс ял авч, нийтийн албанд ажиллах эрхээ гурван жилээр хасуулснаас гадна арван сая төгрөгөөр торгуульсан. Гэтэл энэ хүнд итгэл үзүүлэх асуудлаар Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хууль бус санал асуулга явуулж, 52 хувийн саналаар Ө.Ууганжаргалыг авч үлдсэн. Ял шийтгэлтэй хүн өнөөдөр хуралдаа суугаад, дүүргийн төсөв батлаад явж байгаа нь хууль бус юм. Хуулинд зааснаар бол Ө.Ууганжаргалыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх ёстой.
Монгол ардын нам хууль зөрчиж болохгүй. Иймд би нам бус иргэн хүний хувьд хуулиа биелүүлэхийг шаардаж байна гэв.
Зургийн тайлбар: Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганжаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)