СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-02-07

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: Би Монголд бонд оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд гурван их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлсэн төслүүдийг нэг багц болгож танилцуулахаар болжээ.

Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. 

-Эрчим хүчний яам

-Барилга, хот байгуулалтын яам

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

-Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Гаалийн ерөнхий газар

-Шадар сайд

-Сангийн яам

Дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна. Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал зэрэг албан тушаалтнууд гэрчээр дуудагджээ.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, гэрчээс асуулт асууж байна. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-2011 онд Чингис бонд 1.5 тэрбум долларын хөрөнгө боссон. Энэ бондын зарцуулалт юунд зарагдав? Хөгжлийн банк Монголын томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой байсан. УИХ бүү хэл Засгийн газраар орсон юм уу, үгүй юм уу, тендэрийн хууль үйлчлэхгүйгээр санхүүжүүлсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд таны эрхлэх асуудлын хүрээнд байсан асуудал. Үүнд хариулт өгнө үү?

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

-2012 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засгийн байдал Монголд хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож Чингис бондыг босгох асуудал тавигдсан. 2012 оны 12-р сарын 6-нд 1.5 тэрбум долларын хөрөнгө орж ирснээр өнөөдрийн түүх эхэлсэн. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Дараа нь 300 сая долларын Самурай бонд, дараа нь Хятад, Европын улс орнуудаас 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулж ирсэн. .

Чингис бондын мөнгөөр Монголд асар их бүтээн байгуулалт хийгдсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. Орон нутгийн холбосон замууд барьсан. 50 жил хаагдсан байсан Богд уулын арын зам барьсан. Сонсголонгийн замууд, зуслангийн замууд, Сонгино, биогийн замууд баригдсан. 

. 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгдсэн юм.

Чингис бондын хөрөнгөөр Монгол улс өөрийн онгоцтой болсон. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад засгийн газрын зээл бол бараа товараар орж ирдэг. Бараа товараар авахад илүү үнэтэй авдаг.

Монгол улсдаа мөнгө оруулж ирсэн, бүтээн байгуулалтад оролцсон надтай хамтарч ажилласан хүмүүст баярлалаа гэж хэлэлхийг хүсэж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.87.55

2012-2016 онд хөгжлийн банк буруу зээл олгосон гэх үндэс байхгүй. Шийдвэрийг УИХ гаргадаг хуультай байсан. Буруутай бол УИХ буруутай

Зочин
1 жилийн өмнө
103.10.23.217

Батбаяр гэдэг хүний зүрх нь өвдөөд байгаа нь харагдаад байна. Эм өгч тайвшруулаад завсарлаад дахин эхлэж болохгүй юу ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.