СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-07

С.Чинзориг: "Мед портал" эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

С.Чинзориг сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр ХСҮТ-ийнхний магнайг тэнийлгэсэн үүргийг захиралд нь өгчээ. Тэрбээр ХСҮТ-ийн 190 м.кв талбайг эзлээд дөрвөн жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн "... "Мед портал" эмнэлгээс гэрээгээ цуцалж, талбайгаа чөлөөл" гэжээ. Ингэхээс ч аргагүй болсон байна. 

Сайд энэ талаар "...ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрт илрүүлэгт хамрагдахааар хөдөөнөөс ирсэн хүмүүс, хагалгаанд орсон өвчтөний ар гэрийнхэн, өдрийн эмчилгээнд явж байгаа болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзахад "...Эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, эмнэлгийн үйлчилгээний тал дээр сэтгэл ханамжтай байна" гэцгээж байсан.

Эмч ажиллагсдын дийлэнх нь залуучууд юм. Туршлагатай сайн эмч нар ч олонтой. Эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм. Гагцхүү хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхийг хүсч байлаа.

Үйлчлүүлэгчид "...ХСҮТ хэрнээ зарим оношлогоо шинжилгээг хувийн эмнэлгээр хийлгүүлдэг" гэсэн шүүмжлэл ч ирдэг. 

Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ. 

Химийн эмчилгээнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийн санхүүжилтийг Австрийн төслөөр шийдэх боломжгүй бол Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд руу хандаж арга зам хайна. Шийдэх боломжтой.

ХСҮТ-ийн амбулатори дотор “Мед портал” нэртэй хувийн оношлогооны эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй

ХСҮТ өөрөө компьютерт томографаар  оношлогоо шинжилгээ хийх боломжтой.  Тийм учраас “Мед портал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэхэд үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг. 
Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй. Тийм тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг гэж байв. 

Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэээд өгнө. Тэгэхээр хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ.

Тийм учраас “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад  өглөө" гэжээ.  

Үнэхээр ч "Мед портал" эмнэлэг нь ХСҮТ-ийнхний "хавдар" нь шахам болоод байсан. Олон "но"-той мэдээлэл дуулддаг. Ямартай ч ХСҮТ-ийн захирал, удирдлага нь хир халдаадагггүй. Тус эмнэлэгт бүх бололцоог нь олгож, дэмжиж ажилласаар өнөөг хүрсэн байдаг юм.

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.105

Зөв шийдвэр гаргасанд талархая. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах нь чухал шуу. Зөв дэмжиж байна.

зочин
1 жилийн өмнө
59.153.113.72

том эмнэлгүүд нээг их том өрөөнд ганцхан эмч эсвэл сувилагч ярвайгаа л сууж бдаг ш дээ. сайдаас ганц юм л хүсий. ЭМД насаараа төлсөн ч эмч нар чинь үүнийг мөнгө гэж харахгүй бна. зарцуулаагүй үлдсэн даатгалын мөнгөө эргүүлж авий. мөнгөө бариад эмнэлгээр явбал арай хурдан бна.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.226

Чинбүрэнгийн эмнэлэг шүү дээ наад мед портол чинь эрдэнэхүү нь суганы үс нь

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.81

Чинбүрэн гэж бам шуналын тулам байна.

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.115

Шаа гэж хэлэх байна. Чинбүрэнд ямар ч хувийн эмнэлэг байхгүй хаа ч мэдэх юм байна. Яаж гэж үү? 8 жил хяналтанд нь яваагийн нэг ч хувийн газар үзүүлж яваагүй гээ хаа ч хэлнэ өмөөрнө. Хэрвээ та нар шиг бузарууд худал хүн гүтгэж байхаар наад газрынхаа эзэн үүх түүхийг улсын бүртгэлээс шалгаад мэдчих ээч .

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.85

Зөв шийдвэр гаргажээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.22

Хэний ямар тушаал шийдвэрээр түрээслүүлснийг тогтоомоор байна, эмч нар нь мэргэшсэн сайн шүү, тогтоосон тарифтай мэт болсон мөнгө өгч авдагийг яаж зогсоох вэ сайдаа,ард түмний нуруунд ямар их дарамт учруулдагийг мэдэх үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.234

Чинбүрэнгийн өдрийн 10 сая төг олдог саалийн үнээг оролдож байж алуулав

Зочин
1 жилийн өмнө
150.129.142.207

Сайд маш зөв шийдвэр гаргажээ.Баяр хүргье.Удирдлагыг солих хэрэгтэй шүү...мөнгөнөөс өөр сэтгэлгүй хүмүүс...

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.13

Баярлалаа зөв шийдвэр

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.191

Зөв шийдвэр байна.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авлигач хулгайч нараас хураасан мөнгөөрөө шийдэж болохгүй юмуу

Зочин
1 жилийн өмнө
103.10.21.238

сайн байна маш өндөр үнэтэй шинжилгээ авдаг газар даа

Зочин
1 жилийн өмнө
64.119.29.61

Ачаалалаа дийлэхгүй байна, өрөө тасалгаа хүрэлцээгүй байна, барилга барина гэхийн оронд хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг ашгийн төлөө байгууллагуудыг бас гаргах зориулалтын дагуу ашиглах шаардлагатай

Sanal
1 жилийн өмнө
112.214.122.110

Олон газар MRI, CT -гээр яадаг юм вэ, Оношилгоо эмчилгээний төвөө бүрэн ашиглахад болох бишүү, нийт хүн амын тоонд үндэслэн шаардлага бгаа үгүйг шийддэг болохоос эмнэлэг болгонд байх шаардлага байгаа юу? Зардлын нэмэр

Мс
1 жилийн өмнө
202.131.248.206

Яг хэнийх юм бэ?!

Зочин
1 жилийн өмнө
202.131.248.206

Яг хэн бузарийх юм бэээээ?

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.44

Wow nice job

лхагвасүрэн ганболд
1 жилийн өмнө
202.126.90.10

Энэ эмнэлэг тэгээд одоо хаашаа нүүсэн бол утас бна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.