СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГХЯ: Турк, Сирид болсон газар хөдлөлтөд Монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сирийн хилийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн нурангид дарагдаж, 500 гаруй хүн амиа алджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн

  • 284 нь Туркт,
  • 230 нь Сирид бүртгэгдсэн байна.

Уг газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 минутад 7.8 магниудын хүчтэй болсон бөгөөд удалгүй хоёр дахь чичиргээ мэдрэгджээ.

Тэгвэл манай улсын иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт газар хөдлөлт болсон бөгөөд одоогоор Монгол улсын иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй хэмээн ГХЯ-наас мэдээлээд байна. Үргэлжлүүлэн Анкара дахь ЭСЯ Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар ажиллаж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.