Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа "Малын арьс, ширийг түүхийгээр нь гаргахгүй байх" тогтоолыг өргөн барьж Засгийн газраар батлуулж байсан. Монголдоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэхүү "мэргэн санаа"-ны үр дүнгээр өдгөө хонь, ямааны арьс хаягдаж, адуу, үхрийн шир "Эмээлт"-д хог лугаа адил овоолгоотой байдаг болсон.
Засгийн газрын тогтоолын цаад санаа нь зөв мэт боловч, Монгол дахь арьс, шир боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг огт тооцоогүй нь том алдаа болсон юм. Өөрөөр хэлбэл, жилд гардаг 8 сая ширхэг арьс, ширийг боловсруулах үйлдвэр Монголд одоо ч байхгүй хэвээр байна.
Яг үүнтэй адил шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь сүүлийн жилүүдэд 100 мянган төгрөгөөс үл буух болсон ноолуур энэ хавраас навс унаж мэдэх байдал руу түлхэх шиг боллоо.
Засгийн газрын тогтоолоор 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүхий ноолуур экспортлохыг хориглосон. Нийт ноолуурын 60-70 хувь нь түүхийгээр урд хөрш рүү гарч тэндээ эцсийн бүтээгдэхүүн болж Европын зах зээл рүү гардаг учир энэхүү шийдвэрийг гаргажээ. Ингэснээр дотоодын ноолуур угааж, самнах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах боломжууд бүрдэнэ гэж найдаж байгаа юм байна. Учир нь манай улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэж, 7000 тонн ноолуур экспортлодог байна.
Энэ тухай Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Д.Ганхуяг:
-Дэлхийн нийт ноолуурын 50 хувийг манай урд хөрш, 35 хувийг Монгол улс үйлдвэрлэдэг. Манайх бол энэ ноолуурынхаа ихэнхийг шууд экспортолж байгаа. Одоо эргээд өөрсдөө түүхий эдийн хомстолд орчихлоо. Гэтэл Хятад улс жилд 10 орчим мянган тн түүхий ноолуур үйлдвэрлэж, 30 гаруй хувийг нь самнаад үлдсэнээр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Иймд бид нийт үйлдвэрлэж байгаа ноолуурынхаа 40 хувийг хагас боловсруулдаг болчихъё, үлдсэнээр нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавъя. Ингэж чадвал хамгийн багадаа 260 сая ам.доллараар төсөв нэмэгдэнэ. Одоо ноолуурыг боловсруулах үйлдвэрийн салбарт долоон мянга орчим хүн ажилладаг. Харин дээрх зорилтыг хэрэгжүүлснээр ажлын байрыг 20 мянга хүргэх боломжтой хэмээн ярьж байсан байх юм.
Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг сонсоход таатай мэт боловч, ноолуурын зах зээлийг арьс шир шиг унагах бодлого болох вий дээ гэсэн болгоомжлол байна. Наанаа эдийн засгийг тэтгэх, илүү орлого олох, ажлын байр нэмэгдүүлэх сайн талтай мэт боловч, зах зээлийн судалгаа муу, хар баримжаагаар шийдвэр гаргадгаас үүдээд алс хэтдээ буруу шийдвэр болчих тал байдаг. Ийм байдал руу ноолуурын салбарыг түлхэх вий. Үр дүнг нь бүгдээрээ энэ хавар харцгаая даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард түмнээ ядуу амьдруулах бодлого амжилттай хэрэгжиж байгаа хөөрхий ноолуур жаахан садаа болсон бололтой. Мах.арьс ширийг нь хэрэггүй болгож авсан одоо ноолуур будаа . Бузартсан МАН.АН сөнө
Хятадад өнгөрсөн онд хонины нэхий 7-12 юань байна . Бас үнэ унасан . Шалтгаан нь байгаль орчин хамгаална нэрээр жижиг үйлдвэрүүд хаагдсан мөн арьс шир нь шивээ , малын арьс гэмтээдэг шимэгчээс шалтгаалж гэмтэлтэй болсон . Мөн Австрали Шинэ Зеландиас боловсруулсан арьс шир их хямдхан орж ирдэг . Тийм болоод Өвөрмонгол малчид бидний адил арьс нэхийгээ зарж чадах аа больсон .Өвөр монголын мэдээллийн сайтаар энэ талаар маш их хэлэлцүүлэг өрнөж байгаа. Манай гаргахгүй гэснээс болоод үнэ унасан биш Хятадад дотооддоо үнэ унасан болоод тэд авахгүй байгаа юм
Ноолуур дээр бол аль өртөг өндөртэй байна тэр газар нь л өгөх хэрэгтэй ш дээ. Тэр нь ард түмэнд шууд ашиг болж ирэх учраас
MAN-aa songood l bai
aris shiriig ni vnegvi bolgoj jalgiin neg xog bolgochood odoo nooluuriig vnegvi bolhoh ni lde oorsdoo vm xiij chadahgvi bj nooluur chini asar ih mongo orj irdegchtee teriig ni mongoldoo awch vldeechee tenegvvdee
zudiin xvnd nohtdold bga malchid chini gants nooluuraar l ows tejeeliinhee or shiriig darna shvv
Tuuhii aris nehii shiriig hyataduud oruuldaggui huulitai shuu uuniig bichsen ih medegch guai
Малчид бид ноолуурын мөнгөөрөө гадаад гарах биш .казинодох бишдээ юндаа ингэж ьэнэг шийдвэр гаргадаг байна да.
Энэ бол малчидыг дарлаж бга юм эхороны үйлдвэр аваад байх кампан маш цөөхөн тэгээд гаигүй өсгөөд авч чадхгүй үнийн буулган малчид 100% бакинд өртөй цээлэн төлж дийлдэгй тэгээл өрнөөс өрний хооронд амьдардаг бүтэн жил хүлээж байж сая хавөрл нэг хэдэн ямааныхаа ноолуураар таван цаас олж өр ширээ нимгэлдэг тэрийгэн төр засган ингээд хууль тогтоол гаргаад дараад аван яасан төр засаг вэ лалөр пиздаа эв
Aldaatai shiidveree zasaj zalruulj boldoggui l yum baihdaa huurhii
Манай монголын төр засаг тэгээд ноолуураа цөмыг нь зууд авч чадах юмуу тэр нэг жилийнх шиг зээлээр авч баларахвэ дэ хулгайчууд одоо цадах болмоор юм .малчид хэнд ямар улсад ноолуураа өгнө төрд ямарч хамаагүй .төр өөрсдөө яагаад юмаа зохицуулж чадаггүй юм бэ идэж ууж өөрсдөө баяжих гэж л төрд гардаг юмуу эх орон чин хөрс нь иргээд тахлагдаад дууслаа ???
Банкинд Өр зээл тавьж байж хэдэн малаа тэжээж байгаад хавар ноолуураараа л өрөө дарна шүү дээ
Мал мах үнэгүй арьс шир үнэгүй ноолуурыг бас үнэгүй болгох юм байна хөдөөгийхнийг ядууруулах нь данханд толгойтын санаа юу эсвэл шантаажчин поп болорчулууны санаа юу