СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлжээ.

Өнгөрсөн сарын эхээр эл ажлын хэсгийнхэн түүний туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан билээ. Тэгвэл түүнд холбогдох үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагааг лавшруулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. .

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарт Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцсон бол Ж.Мөнхбатад нэмж 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангид заасны дагуу буруутгаж буй юм билээ. Тэдэнд сурагтай.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huz
1 жилийн өмнө
122.201.23.66

Hulgaich nar biye biyenee hamgaalahaa medelguidee shuuh prokuror bugd tednii tal

Зочиэ
1 жилийн өмнө
192.82.77.23

Хамгиин гайгуй нь юм шиг байсан бас л хулгайч байждээ.Өнөө шударга 5 чинь Бүгд үл бүтэх юмс байж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.