СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таксины жолоочийг хутгалж, Орхон аймаг руу авч явжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэн, тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З” гэгчтэй таксины төлбөрөөс болж маргалдан, улмаар зодож, хоолой хэсэгт хутгаар нэг удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт дөрвөн удаа хутгалан, гарыг нь хүлж, тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явжээ.

Улмаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн тээшнээс гарган суудалд суулган, түүнийг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.250

Яацан уураг тархи вэ хэлэх муу үг алга даа.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.244

Сансрын мөнгө нэхсэн биз.. Таксичид амандаа орсон тоо хэлдэг болсон бна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.