СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өсвөр насны хүүхдүүд галт зэвсэг оролдож байгаад сум алдан, нэгнийхээ нүүрэн тус газар бууджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж, гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.