СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Х.Нямбаатар: “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал манай яамыг гүтгэсэндээ уучлалт гуйх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Facebook" компанийн Азийг хариуцсан захирлыг ажлаас нь халуулах албан бичиг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэндээ учир уучлалт гуйхыг шаардлаа. Энэ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Meta буюу “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен гэх хүнийг ажлаас нь халуулах албан бичгийг ирэх долоо хоногт хүргүүлнэ гэж төлөвлөж байна. Тэр хүн надтай уулзаж, хамтран ажиллана, ажлын хэсгээ ирүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч үгүйсгэсэн асуудал ярьсан байна лээ. Бидний ярианы протокол, 2 цаг 30 минутын аудио бичлэг нь байгаа. Тэр хувь хүн бус, туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэх нь байж боломгүй зүйл. Манай улсын дотоод асуудалд оролцсон. . Энэ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд шүүхэд хандана.

“Транспэрэнси Интернэшнл” ТББ-аас  авлигын төсөөллийн индексийг танилцуулсан. Монгол Улс, 100 онооноос 33 оноо авч, нийт 180 улсаас 116-д жагссан. “Транспэрэнси Интернэшнл” ТББ-аас манай улсын улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруул гэсэн хоёр асуудлыг шийдэх шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлд Шүгэл үлээгчийн тухай хуулийг өргөн барьчихаад байна. Төрийн өмчит компаниудын хуулийг өнгөрсөн оны аравдугаар сард өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж найдаж байна. Ингэснээр манай улсын авлигын төсөөллийн индекс буурна гэж итгэж байна. Орос, Украйны асуудалд манай улс дундын байр суурь илэрхийлсэн нь манай улсын авлигын индекст нөлөөлсөн гэж бодож байна.

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч н.Анхбаяр гээч нь саун массажны газар дайрч ороод охид хүүхнүүдийн бичлэгийг авчихаад "Мөнгө өгвөл цацахгүй, мөнгө өгөхгүй бол янхан биеэ үнэлэгч гээд сошиал цацна" гэж шантаачилсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тогтоогдсон.  Хувь хүний халдашгүй байдал, эрх чөлөөнд халдахгүй байх нь чухал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ сэтгүүлчийн эрх чөлөөнд халдлаа гэдэг зүйл байхгүй. Тус сэтгүүлч яг энэ байдлаараа хэд хэдэн хүнээс мөнгө авсан нь тогтоогдсон. Өнөөдөр тус сэтгүүлчийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.