“Дүү минь байсан бол...” гэх бодол хамар шархируулж хацар норгоно. Мөөеө аваргын дунд охинтой ханилан үр хүүхэдтэй болж явсан төрсөн дүү минь эдүгээ алга. Тэр үед дүү маань Хакухотой хэр дотно байсныг Монголд зохиогдсон сумогийн тойргийн барилдааны үеэр би гойд мэдэрсэн юм. Улсын циркт болсон тэр тэмцээний хамгийн хүндэт суудал буюу дэвжээний баруун урд талын эхний эгнээнд намайг тухлан суулгасан юм. Би анх удаа сумог нүүр тулсан ийм ойроос үзэж буй нь тэр. Энэ бол Хакухо, Жаргалсайхан дүү хоёрын маань л шийдэл байсан нь тодорхой. Хэрвээ дүү маань мэнд сэрүүн байсансан бол би өнөөдөр Улаанбаатарт лайв үзээд цухалдуухан суух биш, Токио хотноо Кокүгикан ордны бөхийн дэвжээний эхний эгнээнд дүүтэйгээ догдлон донхойж байх байсан биз. Амьдрал гэгч сумогийн дэвжээ шиг наран дугуй, амь бие гэгч тусаад л өнгөрөх түүний цацраг мэт хоосон чанарын оршихуй мэт ажээ.
Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакухогийн зодог тайлах ёслол Токио хотноо болж байна. Сумочдын зодог тайлах ёслолыг зурагтаар хэд хэд үзэж байсан боловч өнөөдрийнх тэс өөр санагдана. Хакухо Даваажаргал маань хаан мэт ханхайж халхын дэвжээн дээр дэвж буй юм шиг үзэгдэнэ. Нэг л өөриймсөг. Ноёрхож, эзэгнэж, аархаж байсан дэвжээндээ сүүлчийн удаа зодоглохоор ирж явна. Хар даа, өмнө нь домогт аварга Асашёорюү Дагвадоржийн удмын бөх сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн, ард нь сүүлийн тэмцээний түрүү бөх озеки Такакейшо дагалдан явж байна. Энэ дараалал, сонголт нэгийг өгүүлж хоёрыг илэрхийлнэ. Дараа нь дэвжээн дээр сүүлчийн ёслолын барилдаанаа хийв. Тэр нь бас л домог. Ирээдүй цагийн гурван хөвүүнтэй барилдаж байна. Тэр нь дархан аварга Өсөхбаярын хүү Дэмиджамц, төрсөн эгчийн хүү Батжаргалын Мөнх-Идэр, бас өөрийн нь хүү Махато нар байв. Өөрийнхөө хүүхэдтэй хамгийн сүүлд барилдаж дэвжээнд үлдээгээд бууж байна. Энэ бол зүгээр нэг үзүүлбэр бус ирээдүй цагийн зөн совин, итгэл үнэмшил, ер ирээдүй цагтайгаа хүүрнэж буй түүний хүсэл мөрөөдөл нь юм.
Даваажаргалыг анх харсан тэр нэгэн үйл явдал бодол өшигчин үе үе санагдана. 1998 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд Монгол Улсын арслан Пэлжээгийн Бат-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хөшөөний нээлт болоход дархан аварга Ж.Мөнхбат хүү Даваажаргалын хамт бид нэг гал болон явж байлаа. Тэгэхэд л анх аяны дөрөө харшуулж явсан хэрэг. Арван гурван настай, хэвлүүн яриатай, горзгор туранхай хүү миний хүү Батхишигтэй зам зуур барилдаж зугаацаж явсныг би тод санаж байна. Харин тэр үед Мөөеө аваргатай худ ураг болох, хүү нь сумогийн их аварга болох, хожим зодог тайлах ёслол болох энэ тэрийн явдал зүүдэнд ч орж байсангүй. Зүүд хүртэл зөрдөг юм билээ. Бид олон сэжмээр ийнхүү холбогдож, холдож ойртож, хорвоогийн жамыг сөрж, сөхөрч басхүү жаргаж, хайрлаж, хамаархаж явлаа. Мөөеө аварга нэг уулзахаараа яриагаар аргамжиж, Тамир эгч эх хүн, эмч хүний ер бусын энэрэнгүй сэтгэлээр бүйвээлж байдагсан. Хүний амьдрал оньсого шиг тусмаа сонирхолтой, оньч мэргэн тусмаа жаргалтай байдаг юм уу даа.
Сумогийн дэвжээн дээр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга Монгол Улсын Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулахаар ёкозүна Хакуход гардуулж байна. Монгол, Японы ард түмний бахархал болсон хоёр эрхэм, үндэсний бөхийн хамгийн олон түрүү хүртсэн хоёр оргил зэрэгцэн зогсч байна. Ёкозүна Хакухогийн үсэнд багшийн нь дараа хоёр дахь хүн нь болж Б.Бат-Эрдэнэ аварга гар хүрч байгаа нь хүртэл их хүндэтгэл мөн байлаа.
Токио хотын Рёоүокү Кокүгикан ордон үзэгчээр бялхаж байна. Монголчууд дийлэнх мэт санагдахаар олон нүргэлнэ. Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй бөхчүүд, Н.Жанцанноров тэргүүтэй урлагийнхан, Н.Энхбаяр, М.Энхболд тэргүүтэй улстөрчид, Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй шашныхан, Н.Баянмөнх тэргүүтэй телевизийнхэн, бөх сонирхогчид, ахан дүүс нь арвин ихээр очсон байна. Тасалбар нь VIP 5 сая иен, дээд зэрэглэлийнх нь чамгүй үнэтэй, энгийнх нь 680000 төгрөг орчим байхад найман мянган суудалтай ордонд үзэгчид дүүрэн байгаа нь бас нэг цар хүрээг илэрхийлнэ. Үнэндээ тэр нь тасалбарын үнэнд бус бахархал, хүндэтгэл, бишрэлийн бэлгэшээлд оршин байв даа.
2000 онд Даваажаргал анх удаа Япон явсан санагдана. Тэгэхэд нэг сонин үйл явдал болсныг харсан ганц гэрч нь би юм. Яагаад ч юм Мөнхбат аварга, Даваажаргал бид гурав Буянт-Ухаагийн нисэх буудлын хил гааль руу нэвтрэхийн өмнөх дамжих өрөөнд үлдэв. Аварга өөрийнхөө пиджакийг тайлж хүүдээ өмсүүлээд гааль руу оруулчихав. Одоо бодох нь ээ халхын их аваргын дом байсан юм билээ. Эцэг хүний үрээ хайрлах сэтгэл, аян замын ерөөл, алсын зам мөрийг тэгшилж буй итгэл нэг л агшинд ийнхүү амилдаг юм билээ.
Арван таван настай Даваажаргал тэгэхэд 62 кг жинтэй, 175 см өндөр жаал хүү байсан бол сумод 158 кг жинтэй 192 см өндөр болон өсчээ. Ер бусын хувь заяат эр хүн гэдэг энэ мэт ер бусын байдаг аж. Даваажаргалыг Кёкүшюзан Батбаярын саналаар авсан сумогийн багш нь үсчин болгодог юм билүү гэж бодож байсан гэдэг. Гэтэл тэр турьхан хүү унтаад л сэрэхдээ жин нь төдийгүй өндөр нь нэмэгдээд байх юм гэнэ. Тэр ингэж л анхаарал татаж эхэлсэн байна. Халхын их аваргын 44 насанд заяасан айлын отгон хүүгийн хувь заяа их далайн давалгаа мэт нэн хүчирхэг үзэгдэнэ.
Монголын бас нэгэн бахархалт хүмүүн Японы сумогийн ёкозүна Харүмафүжи Бямбадорж Хакухогийн амжилтыг “100 жил, бүр мянган жилд ч дахин шинэчлэх хүн гарахгүй” хэмээн дуу алдана билээ. Их аварга их аваргынхаа зиндааг мэдэлгүй яахав. Нээрээ л 1700 жилийн түүхтэй японы сумо бөхийн бүх цаг үеийн амжилтыг бараг бүгдийг эвдэж шинэлэн тогтооно гэдэг ердөө л үзэгдэл. Ёкозүна Хакухо сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, дээд зиндаад хамгийн олон буюу 1093 удаа давсан, ёкозүна цолтой хамгийн олон буюу 84 башёд барилдсан, нийт 1187 давсны 899 нь ёкозүна цолтой барилдаж давсан даваа, бас 16 удаа дээд зиндаанд нэг ч уналгүй хамгийн олон түрүүлсэн, эзэн хааны цомыг завсаргүй долоон удаа хүртэж байсан, ёкозүна цолтойгоор 63 дараалан ялалт байгуулж байсан, эхний найман өдөрт 51 удаа качикоши хийж байсан, жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр 10 удаа шалгарч байсан гээд түүний тогтоосон рекорд дахин давтагдашгүй. Талын монголын нэгэн хүү эртний соёлт японы үндэсний спортыг эзэгнэж бүх цаг үеийн манлай ёкозүна болно гэдэг гайхамшиг аа.
Монголчууд хаан зүстэй, хатан зүрхтэй, халуун цөстэй эзэнт гүрний үр сад. Ертөнцийн хаана ч очсон, ажилласан, сурсан ч нэг л хийморьтой. Энэ бол монгол үндэстнийг нэгтгэж буй сэтгэлгээний эх орон, тусгаар тогтнол, омогшил юм. Хакухогийн зодог тайлах ёслол дээр Чингис хааны одонт дэлхийн дуучин Ганбаатарын Ариунбаатар Монгол Улсын Төрийн дууллыг ёстой нэг огштол, оргилтол дууллаа. Ордонд буй монголчууд босчихсон, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ омогшилтой зогсч буй харагдана билээ. Монголчууд төдийгүй япончууд, тэнд оролцогчдын сэтгэл хөвөлзөн, дэвэлзэн догдолсон байх. Японы хамгийн алдартай Ерөнхий сайд асан Мори: “Өнөөдөр Японы төрийн дууллыг би анх удаа их өөрөөр сонслоо /муу дуулсан/. Харин Монголын төрийн дуулал ямар гайхалтай байв. Монгол хүмүүс төрийн дуулал дээрээ боссон. Харин япончууд бид өөрсдийнхөө төрийн дуулал дээр боссонгүй” гэж жиргэв. Ёслолд Японы үе үеийн Ерөнхий сайд нар ирсний нэг нь Мори бөгөөд тэд хэр баргийн юман дээр ингэж дугарахгүй л дээ. Төрийн дуулал бол тухайн улс, ард түмний бахархлын сүлд, туурга тусгаарын батламж, юугаар ч солишгүй үнэт зүйлийн дээж нь учраас ач холбогдол өгөх нь аргагүй.
Монголчууд бол алтан ураг, амин уураг, агуу түүхийн хэлхээнд шүтэн барилдсан хөх толбот ард түмэн. Монгол угсаатан хэн боловч хаана аж төрж, хаанахын иргэншилтэй болсноос үл хамааран зүрхний тольт, итгэлийн андгай, сэтгэлийн хоймортоо гагцхүү эх орноо эн тэргүүнд тавьж чаддаг эрхэмсэг хүмүүс. 2019 оны дөрөвдүгээр сард Хакухог Монгол Улсын иргэншлээс татгалзахад нь би огтхон ч гайхаагүй. Учир нь түүний зүрх монголоор цохилж байхад сэтгэл хаа холдов гэж. Сэтгэл нь уугуул нутагтаа оршин байхад бие нь хаа холдов гэж. Би ингэж л түүний энэ алхмыг хүлээн авч байлаа. Дархан аварга Жигжидийн Мөнхбатын голомт залгах отгон хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин хүн шүү дээ, Даваажаргал чинь. Тиймээс сумогийн дэвжээн дэх дараагийн амьдралын дэг жаяг, цагийн араншинд зохицон амьдрах замаар ухааны ур, шавийн амжилтаар хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлэх нь ёкозүнагийн бичигдээгүй тэмүүлэл мөн байж мэднэ. Одоо бид Хакухо Шоогийн тэргүүлэх Миягино дэвжээ японы мэргэжлийн сумо бөхийн хөгжлийг хэрхэн түүчээлж, хөдөлгөгч хүчин болж урагшлахыг л хүлээх үлдлээ. Сумо бөхийн дараагийн мянганы түүх эхэлж байна уу даа.
Хакухо зодог тайлахаа зарласан сүүлчийн башёог хүн бүхэн санаж байгаа байх. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй түүхэн үйл явдал мөн байсан. Сүүлчийн өдөр өвдөг шороодоогүй хоёр монгол үлдчихсэн. Нэг нь ёкозүнагийн болзол сонссон Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ, нөгөөх нь ёкозүна Хакухогийн сүүлчийн барилдаан. Ган-Эрдэнийг сумод хөл тавиулж замыг нь зассан хүн Мөөеө аварга. Сумогийн бичигдээгүй хуулиар бол тус болсон хүнийхээ ачийг хариулна гэдэг нь бууж өгөх бус ялах явдал. Энэ шударга сайхан зарчим. Тэгээд л тухайн цагийг эзэгнэсэн Монголын идэр эрчүүд дэвжээнд яс үзэв. Уначихаад харж буй Тэрүнофужийн чонон харц, давчихаад хамраа зангидан хашгирч буй Хакухогийн араншинг би мартдаггүй. Хамгийн сонирхолтой нь өмнөх мянган жилд зодог тайлсан, ирээдүйн мянганд зодог тайлах ёкозүна цолтон хэн байвч хамгийн сүүлчийн барилдаандаа Хакухо шиг өвдөг шороодолгүй түрүүлэхийг мөрөөдөж байсан байх. Цаашид хэд ч түрүүлэх боломжоо бардамхан батлаад босоо чигээрээ зодог тайлна гэдэг гайхамшгийн гайхамшиг. Бүх цаг үеийн ёкозүна нар ийн мөрөөдөвч чадаагүй, чадах ч үгүй байсан буй за.
Хакухогийн зодог тайлах ёслол Япон, Монголын хоёр орны төр түмний их хүндлэл дунд нэн сайхан боллоо. Тэр ёслолын турш дүү минь, Жагаа минь байсан бол гэх харуусалт бодол салсангүй. Дүүгий минь орлож үлдсэн мэт санагдах Хакухо дүү минь ээ...
Үржингийн ХҮРЭЛБААТАР СГЗ, яруу найрагч
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар сайхан дэс дараатай утга төгс ойлгомжтой, маш сайхан дээдэлж хүндэтгэж бичсэн юм бэ, Хакухо аваргын тухай ингэж сайхан бичсэн танд баярлалаа, сайн үйлс дэлгэрэх болтугай
Мөнгөни төлөө авгайгаа өөрийнхөө өмнөөс шоронд суулгасан ёсто хүний адаг, шаар хог гэдэг бол энэ Хүрэлбаатар гэгч бузар 2 нүүрт гэдэг шүү!!! Хүнмй өмч булаалласан, хулгай луйвар хийсэн, жаахан залуухан бүсгүйг жирэмсэн болгоод зугтсан, өмчийг нь булаалдаж шүүхээр явсан, бусдыг мэхэлсэн, бүр бөхийн өргөөг булаалдах маргаанд хөлсоөгдөж бусдыг гүтгэсэн мөнгө авсан гээд Бөөлжис цутгам бузар члгадас да.
Нүдэнд харагдтал сайхан бичжээ.
Нүдэнд харагдаж, сэтгэлд бууж, гарт баригдтал сайхан бичжээ. Сэтгэл догдлон хоолой зангиран барин уншлаа.
Маш сайхан бахархмаар бичсэн байна даа ....
Unheer uran tansag bichjee
Ү.Хлрэлбаатар маань гайхалтай сайхан дурсамж, түүх бичжээ.Ү.Жаргалсайхан М.Батцэрэн нарыг БНАСАУ -д суралцаж байхаас нь эхлэн мэдэх юм. Аав Мөeө аврага ээж Тамир нар хамаатны хувьд охиноо харж хандаж байхыг захиж байж билээ.Хожим М.Даваажаргалын дэвжээнд зочилж, гэр бүлтэй нь танилцах завшаан тохиож байснаа дурсан санаж байна. Та нартаа аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг eрооe.
Сайхан бичжээ баярлалаа
ах хүни- эр хүний-зохиолч хүний үгийг эрэмбэ маягтай, оновчтой сайхан илэрхийлжээ. баярлалаа
Ямар сайхан бичнэм бэ
Таньд баярлалаа Сайхан дурсамж мэдээлэл тавьсан байна Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг сайн сайхан бүхнийг хүсье
Сайхан сэтгэл сэргэтэл үзэл бодлоо бичсэн танд баярлалаа Даваажаргал аврага даа улам их амжилт хүсэн ерөөе!
Мөөеө аваргын бас нэг охинтой Ардчилсан Солонгост сурч байсан талийгч Уртаа амьдарч үр хүүхэдтэй болж байсан санагдах юм
Сайхан санагдав
Маш сайхан бичжээ Танд баярлалаа Хоёр дахин уншлаа дахин дахин уншмаар санагдаж байлаа.М.Даваажаргалдаа баяр хүргэж улам их амжилт хүсэе Сайхан ээжид нь баяр хүргэж урт нас удаан жаргалыг ерөөе
Үнэхээр сэтгэл зүрхний гүнээс баяр жаргал бахархал харууслыг тольдон бичжээ. Их аваргаа монгол түмнээрээ хүндлэн дээдэлж, алдар суугий нь биширч явнаа. Сэтгэл чин шударга, зорилгодоо үнэнч агуу өргөн уужим тайван сэтгэлтэй Хакухо аваргадаа аз жаргал эрүүл энхийг хүсье ээ
ёстой л нүдэнд харагдтал ойлгомжтой дэс дараатай уншихад урамтай ГОЁ бичсэн бна таньд баярлалаа
Батцэрэн гэдэг хөдөлгөөнтэй бүсгүй бж билээ
Агуу гэхэд дэндүү дээр дэндүү тасархай
Японы суммогийн домог болсон сайхан залууд баяр хүргэе.Монголын хөдөлмөрийн баатар,гавьяат өгсөн нь ёстой шагналаар тал засдаг тэнэглэл юм даа.Мэддэг Япон хүмүүсийн инээд хүрдэг байхдаа.Гадаадад амьдраад амжилт гаргасан ч Монголын төрийн дээд шагнал өгч эргүүтдэгээ больмоор юм.
Saihan medeelel unshlaa.Tand bayrlalaa.
ИХ САЙХАН ДУРСАМЖ БАЙНА АР МОНГОЛЫН АЛДАРТАЙ УХААНТАЙ ХҮНИЙ ҮГ БАЙНАА
Суга бичсэн бн. Соц үеийн худлаа дон дон гэсэн шиг
Манай Аса бас л хийморьлог, зүрх сэтгэл огшоосон аварга бөх байсан сан. Аса-г л үздэг байлаа. Омогшил дүүрэн. Тэгээд сумог бараг мартсан даа
ЯНЗТАЙ
Muu novshnuud avliga mongoor ochson gej sonsson. Ulaanbaatar utaatai baixad uitai japan yvsan xumuusiig bugdiig tsaazla. Dolignuur zan dotor gazriin uner unertsen shuu. Baterdene ch xujaa tsarai xytad xun yum bna. Ja ch ylgaagui. Ard olnoo bodoxgui bna gedeg undes garal oor urd zugiin luivarchid bna lee. Xoshin shog xoshin batsaan nart avliga mongoor zugaatsaj bdag ovoo teneglel yum. Oyunbold bas xytad xun bna lee. Duuchin ji bol bas xujaa yum daa. Mongol xun gej tord alga daa.
Сайхан дурсамж догдлон догдлон уншлаа Урьчихгүй дээ Яагаад анзаараагүй юм бол доо аварга маань
яг тэгж бодогдов, дүүгээ бодоод урьчихгүй, муугаар л салаагүй бол
Айдаа мөнч сайхан юумдаа
Ёстой сайхан нийтлэл уншлаа.Бахархаж баярлаж бардамнаж хүндэтгэж огшиж уншлаа.Танд эрүүл энх саруул сайхныг хүсье.
Ямар гоё бичээ вэ. Уншихад маш сайхан байлаа
сэтгүүлчид сошалчид ингэж бичиж чадахгүйм бол сош аас зайлаарай
Үнэхээр гайхамшигтай зодог тайлах ёслол бол9жээ Монгол түмний бахархал болсон аав хүү хоёрд сайн сайхныг eрөөe...
Омогшиж уншлаа Сайхан аавын сайн хүү. Монголын ард түмний болон дэлхийн ард түмэнд бахархал болж байгаа залуу. Гэр бүл үр хүүхэдэд нь аз жаргал хүсье.
Баярлалаа. Сэтгэл догдлон уншлаа. Аргагүй их бичгийн хүн бичжээ. Танд дахин талархлаа. Дөрвөн ууландаа ивээгдэж яваарай.
Мөнгөни төлөө авгайгаа өөрийнхөө өмнөөс шоронд суулгасан ёсто хүний адаг, шаар хог гэдэг бол энэ Хүрэлбаатар гэгч бузар 2 нүүрт гэдэг шүү!!! Хүнмй өмч булаалласан, хулгай луйвар хийсэн, жаахан залуухан бүсгүйг жирэмсэн болгоод зугтсан, өмчийг нь булаалдаж шүүхээр явсан, бусдыг мэхэлсэн, бүр бөхийн өргөөг булаалдах маргаанд хөлсоөгдөж бусдыг гүтгэсэн мөнгө авсан гээд Бөөлжис цутгам бузар ялгадас да.
Хүүгийн нэр Махато нь Мөнхбатаа гэж байгаа юм шиг л сонсогдож байнаа
Гайхалтай сайхан бичиж монголчууд бид яг ийм бие биенээ хүндэлсэн ёс зүйтэй ухаарал хайралсан үнэн зөв мэдлэг боловсролтой ард түмэн шүү. Сайн сайхан бүхэн дэлгэрч улс орон ард түмэн минь мандан бадраг.
Гайхалтай нүдэнд харагдаж гарт баригдахаар үнэхээр сайхан бичжээ.Эрхэм танд талархсанаа илэрхийлье.Ээж маань сумогийн барилдааныг шимтэн үздэг би ч бас туслахаар үздэг болсоноор нэг ч барилдааныг алгасаж байсангүй.Ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ удаагийн барилдааныг болон зодог тайлах ёслолыг үзэж чадаагүй юм.Одоо ээждээ бүгдийг бодитоор тайлбарлаж өгөх боломжтой боллоо.ГанЭрдэнийг бол манай ээж өндөр шар л гэж нэрлэдэг юм.Ээж маань нас өндөр тул бүх л бөхчүүдийг өөрийн боломжоороо л нэр оноогоод нэрлэчихдэг.Дахин баярласан аа илэрхийлье.
Яруу сайхан Монгол хэл гэж энэ л дээ Баярлалаа
Дэлхийг эзэгнэсэн их аваргатаа аз жаргал хүсье.Сайхан ч түүхийг сайн ч бичжээ.
Үнэхээр сайхан цэгцтэй бичжээ .аргагүй л бичгийн хүн юм даа .
Үгийн урнаар яасан сайхан бичээ вэ ёстой шимтэн шимтэн уншлаа.Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
за би жирийн монголоо гэсэн зүрх сэтгэлтэй алтан ургийн удамт монгол эр хүн байна. хичнээн ядарч үхэж байсан ч монголоос урвахгүй. иргэншлээ хэдэн халтар цаас гадны ашиг сонирхолоор солихгүй ийм л хүн. та нар урвагчыг яасан их дөвийлгөж байна аа. энэ нөхөр монгол улсад ямар гавъяа байгуулсан юм бэ. арлын японы хоолоор бордуулж тэдний бөхөд амжилт гаргаа л биз. тэрэнтэй тэрэнгүй монголын оюун ухаан хүч чадал агуу их юм гэдгийг дэлхий дахинаараа мэддэг айдаг юм. үүнээс хойш урвагчыг ингэж долоож өөгшүүлэхээ больчихвол яасан юм бэ. монголчуудаа. ирээдшй болсон үр хүүхэддээ бид ямар үлгэр дуурайлал үзүүлээд байна даа. өвөг дээдэс минь одоо цагт байсан бол ийм хүнийг өчиггүй цаазлах байсан байхаа. үр хүүхэд ирээдүй хойчоо эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж өсгөх шаардлагатай байна. мөнх хөх тэнгэрээс өвөг дээдэс минь харж болгоож зөв бурууг нь шүүж зохицуулж цэрийг нь цээжинд нь бөөрийг нь бөгсөнд нь тавьж байдаг юм шүү. тэнгэрийн шүүлтүүр хүлээж буй
Харин чи өөрөө Монгол улсад ямар гавьяа байгуулсан хэн гэгч вэ? Урвагч ч гэх шиг. Таны тархи тэр аваргын бодлыг хэзээ ч уншиж, ухаж ойлгож чадахгүй бололтой! Чам шиг ийм бяцхан тархитай хүн Алтан ургийн Монгол эр хүн байж харагдаарай! Өчүүхөн сэтгэхүйтэй амьтан байна даа та...Чамайг харааж ерөөсөн ч тэр аварга чинь дэлхийн хүн болчихсон Монгол улсыг, Монгол эрчүүдийг, Монгол эр хүний чадал чансаа эр бярыг дэлхийд гайхуулж явна даа!!!
saikhan bichjee ikh l setgel saitai uudrug khun bololtoi tand amjilt khusie
GAIHALTAI
Танд баярлалаа, үнэхээр сайхан бичжээ
Баярлалаа Уншихад нэг л таатай утга төгөлдөр ойлгомжтой бахархалтай хүүрнэл байлаа. Монгол хүний хувьд маш их бахархаж байна.
Гайхалтай бичжээ
Манай сэтгүүлчид энэ хүнээс юм сурмаар юмдаа нүдний өмнө кино шиг харагдлаа
Маш их сэтгэл хөдлөж уншлаа баярлалаа
Маш сайхан бичжээ. Ойрын хэдэн жил ийм утга яруу, дүрэм төгс нийтлэл уншаагүй юм байна.
ok
Сайхан долоожээ
үнхээрийн үнхээрий сайхан юм даа
zss
Мөнгөни төлөө авгайгаа өөрийнхөө өмнөөс шоронд суулгасан ёсто хүний адаг, шаар хог гэдэг бол энэ Хүрэлбаатар гэгч бузар 2 нүүрт гэдэг шүү!!! Хүнмй өмч булаалласан, хулгай луйвар хийсэн, жаахан залуухан бүсгүйг жирэмсэн болгоод зугтсан, өмчийг нь булаалдаж шүүхээр явсан, бусдыг мэхэлсэн, бүр бөхийн өргөөг булаалдах маргаанд хөлсоөгдөж бусдыг гүтгэсэн мөнгө авсан гээд Бөөлжис цутгам бузар члгадас да.