МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хаалттай болж өндөрлөжээ. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
Хуралдаанаар НАМЭХ нэрээ өөрчилж, дүрмээ шинэчилжээ. Тодруулбал, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэх нэрээ Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо болгон өөрчилсөн байна.
Мөн холбооны шинэ Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар нэр дэвшжээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь тус холбооны Ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажилласан бөгөөд хурлын үеэр холбооныхоо тамга тэмдгийг залуу үедээ шилжүүлэхээ мэдэгдсэн юм. Тэр ч ёсоороо нэрээ татсанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, гишүүдийн асуултанд хариулжээ.
Санал хураахад нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа сонгогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.