Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд:
-Турк улс руу баталгаатай, баталгаагүй аялал жуулчлалын компаниудын шугамаар яваад хохирч байгаа иргэдийн мэдээлэл Анкара болон Истанбул дахь Элчин сайдын яамны Консулын газарт ирж байгаа. Энэ асуудлыг цаг тухай бүрд нь Турк улсын талын цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагуудтай яриад шийдүүлж байгаа.
Турк улс руу явуулж, хууран мэхэлж байгаа компаниудад хариуцлага тооцох асуудлаар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Тиймээс иргэд баталгаагүй аялал жуулчлалын компаниар дамжуулж, гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна. Тухайн улсад хохирсон иргэдийг бидэнтэй холбогдоорой хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.